x

Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон

Владимир Путин Оросын эдийн засаг барууны хоригийг тоохгүй, өсөж байгаа талаар олон жил “том зураг”-аар ярьж ирсэн. Гэтэл түүний бүх худал суртал, эдийн засгийн бүх “өсөлт”-ийн домгийг нэгэн өвгөн академик хэдхэн график, бодит тоогоор зад цохичхов. Тэр хүн бол Оросын академич Роберт Нигматуллин. Түүний илтгэл энэ сарын 7-8-нд болсон Москвагийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн зүгээр ч нэг шүүмжлэл биш байлаа. Энэ бол системийн логикийг задалсан, өөрөөр хэлбэл Оросын эдийн засаг гэж нэрлэж байгаа зүйл нь үнэндээ эдийн засаг биш болчихсон гэдгийг харуулсан илтгэл байсан юм.

Нигматуллин “Орос Европын хамгийн ядуу орны нэг болсон“ гэж шууд эхэлсэн. Энэ бол “Орос улс Европын хамгийн ядуу орон болсон“ гэсэн үг байв. Учир нь тэр үүнийг улс төрийн мэдэгдэл биш, статистик баримтаар баталсан. Хамгийн сонирхолтой нь тэр Путиныг нэг ч удаа шууд буруутгаагүй. Гэхдээ түүний сайд, дарга нарыг муулсан илтгэл нь хаашаа зааж байгааг ойлгоход төвөггүй байсан юм. Нэр хэлэхгүйгээр заах нь заримдаа нэр хэлснээс илүү тод болдог. Түүний гол санаа энгийн мөртлөө хүнд, эдийн засаг өсөөгүй, харин үнэ өссөн. ДНБ жилд дунджаар 2015 оноос хойш 1.5 хувь өссөн байхад хэрэглээний үнэ 77 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, Орост “өсөлт” гэдэг ойлголт бодит амьдрал дээр орлогын өсөлт биш, инфляцын өсөлт болж хувирчээ. Энэ бол статистикийн заль биш, бодлогын үр дүн.Тэр үүнийг физикийн ойлголтоор тайлбарласан нь илүү сонирхолтой. Хөрөнгө оруулалт бол энерги. Энерги хоёр янзаар зарцуулагдана. Нэг нь ажил хийж, үр дүн гаргана, нөгөө нь дулаан болж алдагдана. Эдийн засгийн хэлээр бол нэг нь өсөлт, нөгөө нь инфляци. Оросын хувьд хоёр дахь нь давамгайлжээ.Орост мөнгө эдийн засгийг хөдөлгөхгүй, харин үнэ нэмэгдүүлж түүнийг “шатааж” байгаа аж. Өөрөөр хэлбэл, нүх ухахад мөнгө зарцуулж, дараа нь буцааж булшлахад дахиад мөнгө зарцуулж байгаа эдийн засгийн логик. Түүний тооцоогоор хөрөнгө оруулалтын өсөлт бүр инфляцид илүү хүчтэй нөлөөлж байна. Харин бусад оронд эсрэгээрээ хөрөнгө оруулалт бодит өсөлтийг бий болгодог. Эндээс нэг том дүгнэлт гарна. Тэр бол асуудал мөнгөний хэмжээнд биш, мөнгөний үр ашигт байна.

Түүний дараагийн цохилт нь Оросын эдийн засгийн бүтэц байв. 1999 онд машин үйлдвэрлэлийн салбарт дөрвөн сая хүн ажиллаж байсан бол өнөөдөр 440 мянга л үлдсэн байна. Арав дахин буурсан гэсэн үг. Харин нөгөө талд туслах алба, курьер, харуул хамгаалалтын ажилтнуудын тоо огцом өссөн. Энэ бол хөгжлийн шинэ шат биш, харин үйлдвэрлэлийн уналт. Улс орон баялаг бүтээхээсээ илүү, байгаа зүйлээ зөөж, бас хамгаалж амьдардаг болсон дүр зураг.Шинжлэх ухааны үзүүлэлт ч адил. 10 мянган хүнд ногдох эрдэмтний тоо Орост 53 байхад хөгжингүй орнуудад 174 байна. Энэ нь өнөөдрийн биш, маргаашийн асуудал. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээсээ хумсалж амьдарч байна гэсэн үг. Гэхдээ хамгийн аюултай зүйл нь төр засгийн бодлого өөрөө юм. Төр, засаг жижиг, дунд бизнесийг дарамталж байна гэж Нигматуллин шууд хэлсэн. Татвар, шалгалт, зохицуулалт нэртэй дарамтын үр дүнд жижиг бизнесийн гуравны нэг нь алга болсон. Харин дэлхийд эсрэгээрээ, эдийн засгийн тал хувийг жижиг бизнес бүрдүүлдэг. Орост бол энэ боломжийг төрийн систем өөрөө хааж байна.

Тэр “Ард түмэнд эрх чөлөө өг” гэж хэлсэн. Энэ нь зүгээр нэг уриа биш. Эдийн засгийн хамгийн суурь нөхцөл. Хүн өөрөө амьдралаа авч явах орчныг нь хаачхаад дараа нь “Яагаад өсөхгүй байна вэ” гэж гайхах нь өөрөө парадокс. Тэр татварын тухайд ч тэр эсрэг логик яригдаж байна гэсэн. Орост үйлдвэрлэл дээр татварын дарамт их. Харин Нигматуллин эсрэгээр нь татварыг үйлдвэрлэлийн бус аргаар олсон өндөр орлогоос авах ёстой гэж хэлсэн. Энэ бол зах зээлийн энгийн зарчим. Гэтэл бодит байдал дээр баялаг бүтээж байгаа хэсгийг дарамталж, баялгийг хуваарилж байгаа хэсгийг хамгаалж байна. Үр дүн нь шууд харагддаг. Дотоодын түүхий эд болох бензин, эрчим хүч өндөр үнэтэй. Энэ нь бүх үйлдвэрлэл, бүх салбарыг дарамталж байна. Өөрийн давуу талаа өөрөө устгаж байгаа эдийн засгийн сонгодог жишээ.

Түүний хэлсэн хамгийн хүчтэй өгүүлбэр бол “Ингэж эдийн засгийг удирдаж болохгүй” гэсэн үг байв. Тэр бас нэг зүйлийг анхааруулж “Энэ бол түр зуурын асуудал биш, удаан үргэлжлэх хямрал. Учир нь асуудал бодлогод биш, системд байна” гэсэн. Сонирхолтой нь тэр “муу ноёд” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, муу сайдуудыг солих гэсэн санаа. Гэхдээ энд илүү гүн асуулт гарч ирнэ. Тэр асуудал нь хүмүүс үү, эсвэл тогтолцоо юу? Хэрвээ тогтолцоо өөрөө буруу бол хүмүүсийг сольсноор юу өөрчлөгдөх вэ?

Ийм илтгэл яагаад боломжтой болсон нь өөрөө сонин. Яагаад ийм хатуу үг хэлсэн хүн тайзан дээр алга ташуулж, харин жирийн хүн ингэж яривал шийтгэгддэг вэ? Хариулт нь энгийн. Буруу системд тодорхой хэмжээний “аюулгүй шүүмжлэл” хэрэгтэй байдаг. Уур гаргах зай. Нигматуллин үнэнийг хэлдэг ч бүх үнэнийг хэлдэггүй. Шалтгааныг тойрдог ч үр дагаврыг маш тод харуулдаг.Эцэст нь түүний хэлсэн нэг өгүүлбэр бүхнийг дүгнэнэ. Тэр “Бид хоцорч байна, харин дэлхий хүлээхгүй” гэж хэлсэн. Эдийн засгийн хамгийн хатуу хууль бол цаг хугацаа. Үүнийг хуурч болдоггүй. Хэрвээ бодит өсөлт байхгүй бол статистик удаан үргэлжлэхгүй. Хэрвээ үр ашиггүй бол мөнгө нэмж олоод нэмэргүй. Хэрвээ эрх чөлөө байхгүй бол хөрөнгө оруулалт ирэхгүй. Хэрвээ үнэн чөлөөтэй яригдахгүй бол алдаа засагдахгүй.Нигматуллин үүнийг тоогоор хэлсэн. Харин бодит байдал түүний хэлснийг баталж байна.

Энэ эдийн засгийн чуулган дээр бас өөр олон оролцогч Оросын эдийн засгийн бодит байдлыг хэлсэн. Түүний нэг нь эдийн засгийн шинжээч А.Б.Кобяков байв. Тэрээр “Манай улсын эдийн засаг бүх үзүүлэлтээр рецесст орсон. Төр, засаг инфляцийг 2-2.5 хувь гэж байна. Энэ үзүүлэлт амьдрал дээр зургаан хувь болж, хамгийн гол нь жил гаран үргэлжилж байна” гэж хэлсэн юм. Гэтэл Орост инфляци бодит байдал дээрээ дор хаяж 15 хувь байгаа. Гэхдээ ямар ч байсан Оросууд хагас үнэнийг ч болтугай хэлж чаддаг болж, энэ чуулганд оролцогчид ОХУ-ын эдийн засаг ЗХУ-ын араас дефолт гэх дампуурал руу явж буйг батлав.

Г.Амарсанаа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 40 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 17 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 43 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 54 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 0 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 6 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 11 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 15 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 47 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 50 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 51 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 56 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 14 цаг 59 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 2 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 13 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 7 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top