x

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын боломжийн талаар хэлэлцсэн байна.

Сайд Б.Дэлгэрсайхан 2023 онд байгуулсан “Нээлттэй тэнгэр” агаарын харилцааны хэлэлцээр хоёр улсын эдийн засаг, аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо. Мөн АНУ-ын “Юнайтэд Эйрлайнс” компани 2025 оны зуны улиралд Япон Улсаар дамжин АНУ–Монголын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж, 82 мянган зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байгааг дурдсан байна. Түүнчлэн 2026 оны хуваарьт нислэгийг энэ сарын 30-наас эхлүүлэхээр бэлтгэл хангаж, холбогдох зөвшөөрлөө аваад байгааг танилцуулжээ.

Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсын аудитын шалгалтад бэлтгэхэд АНУ-аас зөвлөн туслах болон техникийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нисэх бүрэлдэхүүний сургалт, парк шинэчлэлийн чиглэлд хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна.

Төмөр замын салбарт мэргэжилтнүүдийг чадавхжуулах, АНУ-ын туршлага, стандарт, дүрэм журмыг нэвтрүүлэх, зүтгүүр болон хөдлөх бүрэлдэхүүний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээний чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Мөн далайн тээврийн салбарт Монгол Улсын Далайн захиргаа “S&P Global” системийг нэвтрүүлснээр олон улсын тээврийн эрсдэлийг үнэлэх, хөлөг онгоцны хяналтыг сайжруулахад бодит үр дүн гарч байгааг салбарын сайд онцолсон байна. Энэхүү гурван жилийн хугацаатай, 200 мянган ам.долларын өртөг бүхий системийг цаашид үргэлжлүүлэн ашиглахад АНУ-ын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ричард Л.Буанган хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй урагшлуулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 55 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 1 цаг 56 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 1 цаг 57 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 1 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 2 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 2 цаг 10 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 2 цаг 19 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 2 цаг 33 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 16 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 16 цаг 25 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 16 цаг 27 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 16 цаг 28 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 16 цаг 30 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 16 цаг 32 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 19 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 19 цаг 19 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 19 цаг 24 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 19 цаг 25 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top