Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт эмч ажилчдын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгчээ.
Үүнд тархины хагалгааны ком, томпсоны шарх тэлэгч, хутганы иш, хайч, хямсаа, судасны зүү баригч, яс баригч, тасдагч хөрөө зэрэг сайн чанарын зэвэрдэггүй материалтай, олон удаагийн хэрэглээний ариутгалын чанар даах 32 нэр төрлийн 534 ширхэг багаж хэрэгсэл багтжээ. Үүнээс томпсоны шарх тэлэгч багаж нь орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглагдахаар боллоо.





