x

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.

1. “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд А.А.Шаккалиев,

-Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.

2.“Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов,

-Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.

3.“Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,

-Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.

4. “Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний банкны Ерөнхийлөгч Т.М.Сулейменов,

-Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.

5. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн сайд М.Т.Такиев,

-Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

6. “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов,

-“Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

7. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Самрук-Казына” ХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Самрук-Казына” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Н.К.Жакупов,

-Төрийн өмчит томоохон нэгдэл хооронд хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, уул уурхай, эрдэс баялаг, түүний дотор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт болон компанийн засаглалын чиглэлээр хамтарна.

8. “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлагийн дарга А.М.Саткалиев,

-Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх, олборлолт, боловсруулалтын чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх, инженер, мэргэжилтэн бэлтгэх, эрдэс баялгийн тогтвортой менежмент, байгаль орчны хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллана.

9. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Астана хотын захирагч Ж.М.Касымбек,

-Хотын харилцааг хөгжүүлэх, шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалын салбарт туршлага солилцож, хөрөнгө оруулалт татах, ухаалаг, тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарна.

10. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Алатау хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Алатау хотын захирагч А.Х.Утенов нар гарын үсэг зурав.

-Дэд бүтцийн холболт, хотын эдийн засаг, төр-хувийн хэвшлийн түншлэл, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан систем, соёл, аялал жуулчлал, логистик, нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

11. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Телевиз, радиогийн цогцолборын захирал Р.Ж.Кажибаева нар гарын үсэг зурав.

-Түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулах, цаг үеийн мэдээлэл солилцох, зохиогчийн эрхтэй баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хамтарсан уран бүтээл бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн салбарыг үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангах, сурвалжлагчийн сүлжээний нөөцийг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

12. “Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч А.К.Куришбаев,

-Судалгааны хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн, экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, геологи, зайнаас тандан судлалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох боломж бүрдлээ.

13. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Н.Шаймарданов,

-Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.

14. “Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал З.Е.Кабульдинов,

-Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.

15. “Монгол Улсын Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Налайх дүүргийг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батжаргал, Талдыкорган хотын захирагч Е.Д.Базил нар гарын үсэг зурлаа.

-Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.

16. Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

-“Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “КазТрейд” Худалдааны бодлогын хөгжлийн төв” ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top