x

М.Наранцэнгэл: Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд маневрлах чадвар өндөртэй цахилгаан хуримтлуур станцуудыг барих хэрэгтэй

Эрчим хүчний мэргэшсэн инженер, эдийн засагч М.Наранцэнгэлтэй ярилцлаа.

-Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах ёстой гэдэг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь манай улсын эрчим хүчний аюулгүй байдалд ямар ач холбогдолтой вэ?

-Одоогийн байдлаар бид оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнэтэй цахилгаан импортолдог. Дан ганц эрчим хүч импортлоод зогсохгүй Монгол Улсын эрчим хүчний системийн горим тохируулахад оролцож байгаа. Ийм учраас бид ОХУ-аас авч буй 300МВт чадалдаа ч биш, эрчим хүчний хараат байдалд байсаар байна. Тиймээс найдвартай байдлыг хангахын тулд горим тохируулгын станц усан цэнэгт цахилгаан станц, усан цахилаан станц, батерей хуримтлуур станц гэх мэт маневрлах чадвар өндөр болон эрчим хүч хуримтлуур станцууд нэн тэргүүнд барих шаардлагатай байгаа юм. Ингэж байж сэргээгдэх эрчим хүчний станцууд хөгжиж гадны хамаарлыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг хангах юм.

-Ер нь сум болгонд нарны панелиар эрчим хүчний эх үүсвэрээ хангах боломж бий юу. Алслагдсан сумдад төвийн сүлжээнээс хамааралгүй бие даасан эрчим хүчний системийг хэрэгжүүлэх ямар шийдэл байна вэ?

-Монгол Улс өргөн уудам нутагтай. Ийм учраас бүх аймаг, сумдыг холбож эрчим хүчний систем бий болгох нь асар өндөр зардалтай. Цахилгааны үнэ бодит байдал дээрээ хэт өндөр үнэтэй болох шалтгаан болдог. Ер нь 220кВ цахилаан дамжуулах агаарын шугамыг 100км, 110кВ -г 50 км т орчим татах стандарттай байдаг. Гэтэл манайд 110кВ шугамыг бараг 1000км татсан байгаа нь цахилгаан эрчим хүчний чанарыг бууруулж найдвартай байдлыг алдагдуулж байгаа юм. Иймд алслагдсан хэрэглэгчид нь бие даасан эх үүсвэртэй байх нь эдийн засгийн хувьд төдийгүй эрчим хүчний найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай.

-Манайд нар, салхи зэрэг эх үүсвэрүүдээс аль нь илүү бодитой, үр ашигтай шийдэл вэ?

-Монгол орон нар болон салхины их нөөцтэй улсуудын тоонд ордог. https://globalsolaratlas.info ороод харахад л 60-70 хувь нь нарны өндөр нөөцтэй, нарны цахилгаан станц барьж байгуулах боломжтой гэж харж болно. Мөн нарны цахилгаан станц барьж байгуулахад бусад төрлийн станцуудыг бодвол хялбар юм. Салхин цахилгаан станцын хувьд зүүн урд зүгт нөөц ихтэй. 50 метрээс дээш өндөрт, турбины чадал 2МВт-аас дээш байж эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг. Гэхдээ гадны санхүүжилт авахын тулд заавал салхины нөөцийг дор хаяж гурван жил судалсан байх шаардлагатай. Мөн тээвэрлэж барьж байгуулах нь нарны цахилгаан станцыг бодвол төвөгтэй байдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд аль хэдийнэ гурван салхин парк амжилттай байгуулж цахилгаан эрчим хүчээ системд нийлүүлсээр байна.

Иймд нөөц хамгийн чухал, дараа нь суурилагдсан хүчин чадал, барьж байгуулах хугацаа, ашиглалтын зардал, засвар үйлчилгээ зэргээс хамааран төсөл үр ашигтай байж чадна. Аль нь илүү үр ашигтай вэ гэхээс илүү Эрчим хүчний систем сэргээгдэх эрчим хүчийг бүрэн ашиглахын тулд хуримтлуур станцтай байж л үр ашгийг нь бүрэн хүртэх болно.

-Төрөөс ямар бодлого, дэмжлэг үзүүлбэл сум бүрийг сэргээгдэх эх үүсвэрт шилжүүлэх бол. Хөрөнгө оруулалтын хувьд нэг суманд хэдий хэмжээний өртөг зардал гарах вэ?

-Хэрвээ системд холбосон тохиолдолд илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж, төлбөрөөсөө хасуулах хууль эрх зүйн орчин, илүүдэл цахилгааныг зах зээлийн үнээр худалдаж авах зэрэг бодлогын дэмжлэг төр үзүүлэх шаардлагатай. Системд холбоогүй үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, газрыг шийдвэрлэж өгөх аль болох барьж байгуулах зардлыг бууруулах бодлого баримтлах шаардлагатай. Мөн аливаа зөвшөөрөл, дүрэм журмыг хялбаршуулж түргэн шуурхай шийдвэрлэж байж цаг алдалгүй төслийг хурдтай гүйцэтгэх нь зардлыг бууруулна. Хөрөнгө оруулалтын хувьд нэг сум дунджаар 5000 хүн, 1000-1500 айлтай гэж үзье. Тэгэхэд 1.5МВт нарны цахилгаан станц, нийт чадлын 20-30 батерей хуримтлуур станцтай гэж үзвэл 10-12 тэрбум төгрөг шаардлагатай байна.

-Хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлж, үр ашигтай хамтран ажиллах боломж бий юу?

-Хувийн хэвшлийн оролцоо өндөр байгаа. Цахилгаан худалдаж, худалдан авах гэрээгээ хийсэн компаниуд хэд хэдээрээ байгаа. Гэхдээ Төр хуримтлуур станц барих шаардлага тавьсан ба энэ нь төслийн хөрөнгө оруулалтын ашигт шууд нөлөөлж гацсан хэвээр байгаа.

Хэрвээ төр томоохон хэмжээний хуримтлуур станц барьчихсан бол эдгээр хувийн хэвшлийн компаниудыг худалдаж, худалдан авах үнээр хооронд нь өрсөлдүүлж хамгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлээд явах боломжтой байсан.

-Гадаадын амжилттай жишээнээс Монголд нутагшуулах боломжтой туршлага юу байна вэ?

-Ер нь иргэд, хувийн гэхээсээ илүү нэгдээд хоршоо бий болгоод станц байгуулаад явах нь илүү үр ашигтай.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлснээр орон нутгийн эдийн засаг, ажлын байр, амьдралын чанарт ямар өөрчлөлт гарах вэ. Үр өгөөжийнх нь талаар ярьж өгөхгүй юу?

-Наад зах нь сумын төвүүд утаагүй болно. Мөн цахилгаан эрчим хүч найдвартай болсноор улайсах гэрэл, тоног төхөөрөмж шатах зэрэг асуудлууд байхгүй болж тогтвортой үйлдвэрлэл, аж ахуй хөгжиж эдийн засаг хөгжих үндсэн суурь болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 6 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 10 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 33 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 40 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 2 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 10 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 33 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top