x

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж осол гаргах хэрэг нэмэгдэж байна

Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 10 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд 1 нь 15 настай, 5 нь 16 настай, 15 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.

Дээрх хүүхдүүдээс 3 нь мотоцикл, 18 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Шүүхээс 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байна.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн зам тээврийн ослын хэргийн 13 буюу 61.9 хувь нь шөнийн цагаар гарчээ.

Эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавьдаг, хүүхдэдээ тавих хараа хяналт сул, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгдөггүй, энэ талаарх хүүхдүүдийн мэдлэг дутмаг зэрэг байдал нь энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн насанд хүрээгүй хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйг анхааралдаа авч, тэдэнд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top