x

Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлийг гурван эрхэмд гардууллаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо.

Уг өргөмжлөлийг Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог.

Энэ удаагийн өргөмжлөлийг Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэм, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй нарт гардуулав.

Ёслолыг нээж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара хэлэхдээ, “Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон 2022 онд хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, хоёр талт харилцаа, бүхий л салбарт өргөжин хөгжиж ирлээ. Өргөмжлөл хүртэж буй гурван эрхэм хэл шинжлэл, дүрслэх урлаг, япон судлал хэмээх өөр өөрсдийн салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, Япон Улстай найрамдалт, итгэлцсэн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар Япон Улсын Засгийн газрыг төлөөлөн хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүгдэд гүн талархал илэрхийлэхийн хамт энэхүү өргөмжлөл цаашид улам өндөр амжилт гаргахад тань урам зориг өгч, дэмжлэг өгөх аваас туйлын их баяртай байх болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав арьсан урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд 2020 оноос хойш тус галерейн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм. Монголын урлаг, соёлын хөгжлийг сурталчлан таниулахын төлөө өргөн хүрээний олон талт үйл ажиллагаа явуулж иржээ. Тухайлбал, Япон Улсын ЭСЯ-тай хамтран, 2022 онд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА: Орчин үеийн манга /Японы зурагт ном/-гийн өнцгөөс харсан Хокүсай манга” болон “I Love Sushi” хэмээх Япон сангийн дэлхийг тойрон аялах нүүдлийн хоёр үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан байна. Мөн Японы урлагийн байгууллагуудтай хамтран олон сонирхолтой үзэсгэлэнг тогтмолжуулан зохион байгуулсны зэрэгцээ Монгол арт галерей хоёр орны уран бүтээлчдийг холбох чухал гүүр гэдгээрээ танигдсаныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав хэлэхдээ, “2019 оноос хойш Монгол арт галерей Монголын дүрслэх урлагийн салбарт бодитой хувь нэмэр оруулж, гадаад харилцаагаа идэвхтэй өргөжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Бид Япон Улстай соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарч, анхны томоохон ажлынхаа нэг болгон Япон Улсын ЭСЯ-тай хамтран “Хокүсэй Манга” олон улсын аяллын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан юм. Дэлхийн олон орноор аялдаг тус үзэсгэлэнгийн  25 дахь орон нь Монгол Улс болж, манай үзэгчдэд хүрсэн нь онцлох үйл явдал байлаа. Цаашлаад япон уран бүтээлчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж, Японы гэрэл зурагчинтай хамтран “Smile” үзэсгэлэн, Японы арьсан урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийг урьж “Нүүдэлчин” фестивалийн үеэр үзэсгэлэн, сургалт зохион байгуулсан. Бид нийт 20 орчим үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ Монголын 60 гаруй зураачийг Япон Улсад танилцуулах, арт аялал зохион байгуулах, Японы галерей, музейн орчинд бүтээлүүдийг нь дэлгэх зэргээр ажиллаж, монгол уран бүтээлчдийг олон улсын түвшинд гаргахад ихээхэн анхаарч байна. Цаашид бид Японы дүрслэх урлагийн онцлог чиглэлүүд, тэр дундаа зураасан зураг, уламжлалт болон орчин үеийн урлагийн урсгалыг гүнзгийрүүлэн судлах, мэргэжилтэн, багш нарыг урьж сургалт, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхээр зорьж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэм ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд япон судлалаар мэргэшсэн судлаач юм. Тэрбээр Японы улс төрийн тогтолцоо, ардчиллын түүх, эдийн засгийн бодлого болоод уламжлалт соёлыг судалж, үр дүнг нь монголчуудад танилцуулж иржээ. Тухайлбал, өнгөрсөн онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхийн өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцон, Японы Эзэн хааны ордны түүх болоод энэхүү айлчлалын ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн нь монголын ард түмэн Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд Хатныг халуун дотноор хүлээн авахад нөлөөлсөн хэмээн үзэж буйгаа өргөмжлөл гардуулах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара тодотгож байв.

Доктор У.Загдцэсэм өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монгол Улсын тогтвортой хөгжилд Япон Улс, Монгол-Японы хамтын ажиллагааны нөлөөлөл /1990-2024 он/” сэдвээр олон улс судлалын докторын зэрэг хамгаалжээ.

ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл шинжлэлийн доктор, профессор Ж.Бат-Ирээдүй Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2008-2011 онд Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин профессороор ажиллахдаа олон япон оюутанд монгол хэл заан сургаж, хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулах боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн япон судлалын эрдэмтдийн эрдэм шинжилгээний харилцааг идэвхтэй өрнүүлж, олон тооны хамтарсан судалгаа, хамтын бүтээлийг хэвлэн нийтэлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 6 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 8 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 39 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 40 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 41 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 43 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 43 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 46 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 55 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 9 цаг 59 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 0 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 8 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 9 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 12 цаг 11 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 12 цаг 12 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 12 цаг 13 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top