x

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Серби мэргэжилтэн томилогдлоо

Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлөөс эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар серби мэргэжилтэн Моро Браниславыг томилжээ.

16 оронд дасгалжуулагчаар ажилласан тэрбээр хэдхэн хоногийн өмнө манай улсад болсон дасгалжуулагчийн сургалтыг удирдсан юм. Бранислав 16 улсын багт ажиллахдаа ихэвчлэн эмэгтэйчүүдийн багийг удирдаж байжээ. Түүний хувьд Хойд Солонгос, Югослав, Конго, Тайвань, Румын, Серби ба Монтенегрогийн шигшээгээс гадна Филиппин, Саудын Араб, Кувейт, Грек, Беларусь, Ливи, Тунисын лигт дасгалжуулагчаар ажилласан байна. Сербийн мэргэжилтэн Браниславаар удирдуулсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг наймдугаар сарын 11-16-нд Хонконгт болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Улмаар есдүгээр сарын 19-нөөс Японы Айчи-Нагояд болох Азийн наадамд оролцоно. Эмэгтэйчүүд түүхэндээ 1994, 2006, 2010, 2022, эрэгтэйчүүд 1994, 2006, 2010, 2018, 2022 оны Азийн наадамд оролцжээ.

Түүнчлэн U18 насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнгөнхуягийг, эмэгтэйчүүдийн шигшээгийн ахлахаар Р.Хангай томилжээ. Эмэгтэйчүүд ирэх долоодугаар сарын 1-7-нд Тайландад зохион байгуулах U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top