x

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд БОУАӨЯ, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төсөл, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.

Ингэхдээ 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлснийг БОУАӨЯ мэдээлэв.

Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжтой ажээ.

Улаан номд орсон мазаалай нь монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл бөгөөд ерөнхий төрх нь ойн хүрэн баавгайтай адил ч биеэр бага. Биеийн дундаж жин 90-100 кг, урт нь 150 см орчим, өндөр нь 80-92 см. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичдэг.

Монгол Улсад жил бүрийн 2-р сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгосон бөгөөд сүүлийн судалгаагаар манай оронд 50 гаруй тоо толгой байгаа гэсэн судалгаа гаргажээ.

Говийн Их Дархан Газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн урд захын улсын хилээс 100 орчим км өргөн газрыг хамарч, Баянхонгор хотоос баруун урагш 500 км зайд оршино. Энэ нь Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уул, Номин, Цэнхэр зэрэг говь хөндийг багтаасан 45149 ам км талбайтай нутаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top