x

Прокурор 376 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,384 хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,548 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 901 хэрэг шинээр нээж, 376 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Авлигын эсрэг тус бүр 6, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, Соёлын өвийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг 84 хэргийг зүйлээр нь авч үзвэл, залилах 30, хулгайлах 27, хөрөнгө завших 8, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг тус бүр 6, мал хулгайлах 4, дээрэмдэх 2, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

- Ц.Ц нь "Т..." ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй "С..." ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 2 ширхэг падаанаар 938 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 93,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.Г нь "М..." ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй "С..." ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 5 ширхэг падаанаар 527 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.А нь "... клиник"-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Х.А нь "... цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "Р.." ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-с барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бусдын дансаар дамжуулан 25 сая төгрөг, мөн эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 сая төгрөг бэлнээр авч, нийт 45 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)- т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Б.Э нь "... цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "Р.." ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бусдын дансаар дамжуулан 5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- О.Б нь ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-тай бүлэглэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад, нэр бүхий хуулийн этгээдүүдэд давуу байдал бий болгож, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гарган улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- М.Т нь "Т..." ББСБ-ын төвийн бүсийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаас бусад этгээдээр томилогдон ажиллаж байхдаа санхүүгийн зөвлөх Т.М, Б.А нартай бүлэглэн хувиараа автомашины худалдаа эрхэлдэг Н.Ч-ын "тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдийн зээлийг богино хугацаанд шуурхай гаргуулах" ашиг сонирхлын үүднээс иргэдийн зээлийн судалгааг хийж, зээлийн хорооны хурлаар дараалалгүй оруулж хэлэлцэн, өр орлогын харьцаа хэтэрсэн, зээлийн шаардлага хангахгүй иргэдийн зээлийн төрлийг өөрчлөх зэргээр зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, өөрийн ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдын дансаар дамжуулан 38 удаагийн үйлдлээр нийт 33,3 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авах...)-т зааснаар,

- Н.Ч нь хувиараа автомашины худалдаа эрхэлж байхдаа "Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдийн зээлийг богино хугацаанд шуурхай гаргуулах" ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд дээрх ББСБ-ын ажилтнууд болох Т.М, Б.А нарт 33,3 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

- Э.Э нарын 6 хүнд холбогдох Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө тууж, хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас:

- С.Т нь Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөлжөөндөө баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан экологи эдийн засагт 12 сая 450 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ан агнах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл...
Top