x

Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ

Манай улсын ноос ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт, аюултай бодисын хэрэглээг багасгах төслийг хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Өвөрхангай аймагт төслийг хэрэгжүүлэхдээ нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг багасгаж, тойрог эдийн засагт суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих юм. Ингэснээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтойг БОУАӨЯ-ны Химийн бодисын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Л.Батзориг химийн бодисын талаар баримталж байгаа бодлого, хэрэгжилт талаар мэдээлэл өгөх үеэрээ тэмдэглэв.

Мөн ноос, ноолуур, арьс ширний салбараас үүсэж буй хаягдлыг багасгах, дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэхээс гадна химийн хорт, аюултай бодисын тооллогыг энэ онд хийж, амьдралын мөчлөгийн үнэлгээг эхлүүлэх юм. Төслийн үр дүнд 573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарал болон удаан задардаг органик бохирдуулагч бодисын хэрэглээг багасгахыг зорьж байна.

Энэ төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон Стокгольмын конвенцын хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг болох бөгөөд суурь судалгаа, нөлөөлөл, чадавхжуулах сургалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОУАӨЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлэх төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Төслийг найман улсад 72 сарын хугацаанд хэрэгжүүлэх ажээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top