Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн шөнө 00:07 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, Дарви сумын төвөөс урд зүгт 31 км, Төгрөг сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд байв.



