x

Завхан аймгийн нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурахыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд Завхан аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, түр зуур 16-18 метр, зарим газраар 20 метрээс давж ширүүсэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Иймд малчид, иргэд, тээвэрчид салхи шуургатай үед иргэд аль болох гэр, орон байрнаасаа гарахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах. Зайлшгүй аян замд гарахгүй тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэхийг зөвлөж байна.

Өнөөдрийн 16.00 цагийн ажиглалтын мэдээгээр Тосонцэнгэл, Яруу сумын нутгаар хур тунадас орж байгаа бөгөөд нийт сумын хэмжээнд салхи секундэд 8-16 метр, түр зуур 12-20 метр хүрч ширүүсэж, салхи шуургатай байна.

Дөрөвдүгээр сарын 2-ны 20.00 цагаас 3-ны 20.00 цаг хүртэлх хугацаанд Завхан аймгийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +4...+9 градус, говь, талын нутгаар шөнөдөө 0...-5 градус, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top