x

Парис хотноо COP17 бага хурлын бэлтгэл ажлыг танилцуулах уулзалт боллоо

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БОУАӨЯ, ЮНЕСКО хамтран “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) ЮНЕСКО-гийн оролцоо” мэдээллийн уулзалтыг Парис хотноо зохион байгууллаа.

Уулзалтыг ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны салбарын Ерөнхий захирлын орлогч хатагтай Лидия Брито нээж, COP17-ын хүрээнд ЮНЕСКО-гийн гүйцэтгэх үүрэг, тэргүүлэх чиглэлийг танилцуулсныг Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа нар оролцож, Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл болон дэвшүүлж буй санаачилгыг танилцуулсан байна.

Тус уулзалтаар Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Бэлчээрийн тогтвортой менежментийн санаачилга”, “Ус-Газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдлүүдэд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн санаачилга” зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдэх цогц, хамтын ажиллагаанд суурилсан механизм болохыг онцолжээ.

Түүнчлэн эдгээр санаачилга нь Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орон, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, байгаль орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Уулзалтад ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Байнгын төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, санал бодлоо солилцон асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хаалтын үг хэлэхдээ COP17 бага хуралд улс орнууд өндөр түвшний оролцоогоо хангах ач холбогдлыг тэмдэглэж, гишүүн орнуудын дэвшүүлж буй санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг уриалжээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулж, газар, ус, уур амьсгалын асуудлаарх дэлхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top