x

"Зүүнбаян" агропаркт хэрэгжиж буй "Сая тонн-Сая мод" хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам, ”Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани хамтран “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр "Зүүнбаян" агропаркийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.

Монгол орны говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг бэхжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөрийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хариуцаж, өнөөдөр Монгол Улсын жишиг агропарк болгон хөгжүүлээд байна.

Тэгвэл гуравдугаар сарын 29-ний энэ өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Захиргаа удирдлагын газрын зөвлөх Ж.Сауле, Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана нарын албаныхан “Зүүнбаян" агропаркийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Албаныханд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийн дарга, ойн инженер, хошууч К.Хайрат говь хээрийн бүсэд ургах чадвар бүхий мод, сөөгийн үр, мөчрөөр тарьц суулгацын нөөц бүрдүүлж, хээрийн ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулахад бэлэн болсныг онцлов.Мөн тэрээр Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай тарьж ургуулсныг илтгэж, 150 га бүхий загийн ойжуулалтын явц байдлыг газар дээр нь танилцууллаа.

Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийг түшиглэсэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөр эхэлсэн цагаасаа хойш үр дүнтэй хэрэгжиж буйг тодотгоод модны суулгац бэлтгэх ажилтай зэрэгцүүлэн бүтээн байгуулалтыг давхар гүйцэтгэж байгаа тус ангийн алба хаагчдад талархал дэвшүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top