x

Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ирээдүйн хөгжлийн суурийг тавих зорилготой "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг өнөөдөр танилцууллаа.

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, дэлхий дахинд байгаль орчны асуудал нь нэг салбарын хүрээнээс давж, улс орны тогтвортой хөгжлийн гол шалгуур болж байгааг онцлоод, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг олон талт сорилттой нүүр тулж буйг тэмдэглэлээ.

Мөн энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал буюу COP17-ыг зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудалд олон улсын анхаарал төвлөрсөн онцгой цаг үе гэдгийг дурдав.

Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь байгалийн баялагаас илүүтэй мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсныг онцолж, салбарын хүний нөөц, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдлийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг тодотгов.

Сүүлийн жилүүдэд салбарт хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан ажиглалт, хиймэл оюун ухаанд тулгуурласан эрт сэрэмжлүүлгийн систем, машин сургалтад суурилсан уур амьсгалын загварчлал, юмсын интернэтэд суурилсан бодит цагийн хяналт, ус цэвэршүүлэх болон ойжуулалтын дэвшилтэт технологи зэрэг шийдлүүд эрчимтэй нэвтэрч байна.

Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд зөвхөн технологи ашиглагч биш, харин түүнийг ойлгож, хөгжүүлж, нутагшуулах чадвартай байх шаардлага тулгарч байгааг сайд онцоллоо.

Иймээс байгаль орчны салбарын хүний нөөцийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх зорилгоор "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна.

Өнөөдрийн байдлаар салбарт 2700 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд:

  • одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулах,
  • орчин үеийн технологид сургах,
  • 2026–2030 онд 2700 шинэ мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,
  • тэдгээрээс 400 орчмыг гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагад сургаж мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон, БНСУ, Герман, Финланд, Австрали зэрэг улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ойн газар, Усны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон салбарын бусад байгууллагууд нэгдэн оролцож, хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх ажлыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх юм.

Мөн залуучуудыг байгаль орчны салбарт татан оролцуулах зорилгоор Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Салбарын мэргэшсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууцны дэмжлэг, орон нутгийн нэмэгдэл, тогтвортой ажлын байр, карьерын шатлал зэрэг нийгмийн баталгааны бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

"Ногоон ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжиж, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдэл бодитоор нэвтэрч, залуу үеийн оролцоо нэмэгдэх чухал нөхцөл бүрдэнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top