x

Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2026.03.17/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын мэдээллийг сонслоо. Мөн Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Манай улсын хувьд хүүхэд хамгааллын асуудлын эрх зүйн бодлогын хувьд УИХ-д Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганы хуралдаанаар цаг алдахгүй хэлэлцэж батлах ёстой. Хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянаж шийдвэрлэх шүүгч ажиллана. Шүүгч нар нь эхнээсээ томилогдсон" гэв.

Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрэлхэлтийн эсрэг салбар яамдын хэрэгжүүлж буй бодлогууд уялдаа холбоотой ажиллах, хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар эргэн харах, дээрэлхэлтийн гэмт хэрэгт давтан холбогдож байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг тодорхой болгох, тоон мэдээлэл бодит байх, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын механизм тасралтгүй үргэлжилж байгааг олон нийтэд түргэн шуурхай, ил тодоор мэдээлдэг байх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой 32 гомдол ирж, үүний цаана 200 гаруй иргэдийн асуудал хөндөгдөж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 997 мянган өрхийн 295 мянга нь орон сууцанд амьдардаг. Тодруулбал, 2025 онд 25817 орон сууц ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг иргэдийн тоо өссөөр байна. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөгөвь аймгуудад орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 2 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 11 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 43 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 50 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 5 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top