x

Фэйсбүүк зөвхөн баталгаатай хуудас болон хаягуудад улс төрийн холбогдолтой зар сурталчилгаа явуулах эрх олгоно

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг ирэх онд АНУ, Мексик, Энэтхэг, Пакистан зэрэг хэд хэдэн улсад сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор сонгуулийн үйл явцад Фэйсбүүкээр дамжуулан хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх арга хэмжээ авах нь Фэйсбүүк компанийн 2018 оны гол зорилт байх болно гэдгийг мэдэгджээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас хөндлөнгөөс оролцсоныг илрүүлсэн даруйдаа Фэйсбүүк компани 2017 оны Франц, Герман улсын сонгуулийг угтан хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдэн зуун мянган хуурамч хаягуудыг устгах арга хэмжээ авч байсан юм. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт л гэхэд ОХУ-ын томоохон сүлжээ бүхий хуурамч хаягуудыг устгаад байна.

Ирэх сонгуулиудыг угтан Фэйсбүүк компанийн зүгээс авч хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:

Улс төрийн холбогдолтой зар сурталчилгааны хаягуудад бүгд өөрсдийн мэдээлэл болон хаяг байршлаа баталгаажуулахыг шаардах. Хэрэв тухайн хаяг өөрсдийн мэдээлэл болон байршлаа баталгаажуулахаас татгалзвал улс төрийн холбогдолтой сурталчилгаа хийхийг нь хориглох. Түүнчлэн баталгаажсан хаягуудын ард хэн төлбөр төлж сурталчилгаа хийлгэж байгааг ил тод байдлаар бусад хүмүүст мэдэгдэх зэрэг арга хэмжээ авна. Эдгээр алхмуудыг одоогийн байдлаар АНУ-д хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд ирэх саруудаас бусад улс орнуудад хэрэгжиж эхлэх болно гэдгийг Марк Зукерберг дурджээ.

Дээрх алхмуудаас гадна улс төрийн холбогдолтой сурталчилгааны ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд пэйж дээрх бүх зар сурталчилгааг харах боломжтой болгох төдийгүй тухайн пэйж дээр өмнө нь тавигдаж байсан зар сурталчилгаануудыг бүгдийг нь архивлан харах боломжтой хайлтын системийг хөгжүүлж байгаа юм байна.

Хоёрдугаарт, томоохон пэйжүүдэд ч мөн өөрсдийн мэдээллээ баталгаажуулах шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр хуурамч хаяг ашиглан пэйж хуудас ажиллуулах, түүгээрээ дамжуулан хүмүүст буруу ташаа мэдээлэл түгээх явдлаас сэргийлнэ гэжээ. Эдгээр арга хэмжээнүүд нь асуудлыг нэг мөр шийдэхгүй ч 2016 онд ОХУ хуурамч хаягууд болон пэйж ашиглан ухуулга хийж байсан явдлыг дахин давтагдахаас сэргийлнэ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 8 цаг 46 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 8 цаг 48 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 8 цаг 50 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 8 цаг 51 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 8 цаг 52 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 8 цаг 53 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 8 цаг 53 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 10 цаг 58 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 11 цаг 0 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 11 цаг 2 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 11 цаг 6 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 11 цаг 11 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 12 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 12 цаг 39 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 12 цаг 42 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 12 цаг 42 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 12 цаг 43 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 48 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 12 цаг 48 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 12 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top