x

Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Шороон шуурга: Гуравдугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 хэмаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 10-ны 20 цагаас 03-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 14-19 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Дархадын хотгор, Завхан голын эхээр 1- 6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

2026 оны 03-р сарын 12-ноос 2026 оны 03-р сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн айгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 2 цаг 4 мин Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа 2 цаг 16 мин Сурагчдад сүү уулгах "Сүүн дархлаа" хөтөлбөрийг өргөжүүлж, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 17 мин Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илрүүлжээ 2 цаг 17 мин Казахстаны их дуулгаас Монголын тамирчид зургаан медаль хүртлээ 2 цаг 23 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа 2 цаг 32 мин Татварын ачааллыг бууруулж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг танилцуулав 2 цаг 34 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 34 мин Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо 4 цаг 38 мин Венецийн биеннальд Монгол Улсын павильон нээлтээ хийлээ 4 цаг 39 мин Стратегийн ордын өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина 4 цаг 43 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 4 цаг 47 мин Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 48 мин Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамвай нэвтрүүлнэ 4 цаг 53 мин Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа 4 цаг 54 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн энгэрийн дугаарыг тарааж эхэлнэ 4 цаг 56 мин АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй 9 нэр дэвшигчийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэв 4 цаг 56 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг ухаалаг камераар илрүүлж торгоно 4 цаг 58 мин Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа 5 цаг 10 мин Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 6 цаг 8 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн...
Top