x

Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 3-ны орой тохиож байна. Сар бүхэлдээ Дэлхийн сүүдэрт орно гэсэн үг.

Дэлхийн диаметр Сарны диаметрээс ойролцоогоор 4 дахин том учраас сүүдэр нь Сарыг бүхэлд нь халхалж болдог. Энэ үеэр Сар улаан харагдах бөгөөд уг үзэгдлийн оргил хиртэлт 58 минут 19 секунд үргэлжилнэ.

Улаанбаатарын цагаар 19:04 эхэлж 20:02 дуусна. Нийт хиртэлт үргэлжлэх хугацаа 16:44 цагаас 22:23 цагийн хооронд болно.

Нар, Сар, Дэлхий гурав нэг шугаманд байрлах учраас Нарны гэрэл Дэлхийн хаяагаар зөрөхдөө агаар мандалд сарниад зарим хэсэг нь Сарны гадаргуу дээр тусдаг учраас сар улаан өнгөтэй болдог.

Энэ үед Нарны гэрлийн их энергитэй буюу бага долгионы урттай нь хэсэг нь /цэнхэр өнгө/ Дэлхийн агаар мандалд сарниж алга болоод улаан хэсэг нь Саранд хүрдэг. Тэнгэр цэнхэр өнгөтэй байдгийн шалтгаан нь, Нар жаргах үед улаан болдог шалтгаан нь бас үүнтэй холбоотой.

Нарны хиртэлтээс ялгаатай нь Сарны хиртэлтийг Дэлхийн хаанаас ч харж болдог. Сар хэрэв үзэгдэх орчинд байвал хэн ч харж болно.

Монгол орны хувьд Нар дөнгөж жаргах үеэр эсрэг зүгээс Сар мандах бөгөөд тэр үеэр тэнгэрийн хаяа хавиар хиртэж үзэгдэнэ. Тиймээс энэ ховор үзэгдлийн гэрч болохыг хүсвэл Нар жаргах үеэр тэнгэрийн хаяан зүүн хойд зүгт хараагаа чилээгээрэй.

Жич: Энэхүү үзэгдэл Цусан хэмээн алдаршсан ч энэ бол шинжлэх ухааны нэршил биш. Хойд Америкийн уугуул иргэдийн нэрлэсэн нэршил юм.

Сарны бүтэн хиртэлтийн үед Дэлхийд үзүүлэх ямар ч хүчин зүйл байхгүй, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гарахгүй учраас санаа зоволтгүй гэж "Хүрэл тогоот" одон орон судлалын төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top