x

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна.

2026 оны 02-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 13-15 хэм хүйтэн байна.

2026 оны хоёрдугаар сарын 28-наас

2026 оны гуравдугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 28, 3-р сарын 02-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 3 сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 1 цаг 12 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 1 цаг 14 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 14 мин Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хичээллэх боломжгүй болжээ 1 цаг 15 мин Халхгол суманд хаваржилт хүндэрч, зэвсэгт хүчний алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна 1 цаг 18 мин Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна 1 цаг 19 мин Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргална 16 цаг 47 мин Нэн шаардлагатай эмийг НҮБ-ын шугамаар хямд үнээр худалдан авна 16 цаг 48 мин Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өглөө 16 цаг 51 мин Хэвлэл мэдээллийн нэрийг ашигласан хуурамч линкээр нэвтрэхгүй байхыг анхаарууллаа 16 цаг 53 мин Халхголд цэргийн алба хаагчид зам гаргаж, малчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна 16 цаг 53 мин “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэв 16 цаг 54 мин Монгол, Италийн автозамаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг баталлаа 16 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 56 мин Лондонд болох "Монгол тэмээний өдөрлөг"-т бүртгэж байна 19 цаг 40 мин “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ 19 цаг 41 мин Дональд Трамп 2026 оны "State of the Union" илтгэлийг танилцууллаа 19 цаг 42 мин МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал эхэллээ 19 цаг 44 мин 23-р сургуулийн усан бассейн бүхий спорт заал ашиглалтад орлоо 19 цаг 45 мин Зөрчлийн зураг, мэдээлэл илгээхдээ анхаарах шаардлагууд 19 цаг 46 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өмнөд Солонгост төрөлт сүүлийн 15 жилийн хамгийн хурдацтай ө... Ч.Отгочулуу: Өнөөдөр стратегийн ордыг, маргааш мах, сүүний б...
Top