x

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээр ирэх гуравдугаар сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-3-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top