x

Ч.Отгочулуу: Өнөөдөр стратегийн ордыг, маргааш мах, сүүний бизнесийг хурааж авах уу?

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Стратегийн болон үүсмэл орд эзэмшигч зарим аж ахуйн нэгж үр өгөөжийнхөө 60 хувийг ард түмэнд хүртээнэ гээд Засгийн газартай тохироо хийлээ. Энэ үйл явцыг та хэрхэн ажиглаж байна вэ?

-Улс төрийн шинжтэй үйл явц боллоо. Үндэсний бизнесүүдээ төр засаг нь хүчээр шахуу гарыг нь мушгиж байгаад “тохироо”-г тулгах шиг боллоо. Мэдээж улстөрчдийн нүдээр бол эх оронч, баатарлаг үйл биз. Харин эдийн засагчийн нүдээр харвал богино зайн улс төр гэмээр. Монголчууд бид уг нь үнээгээ сүүтэй байлгамаар байна. Сүүтэй үнээнийхээ тоог олшруулмаар байна. Малчин хүн мал сүргээ өсгөж үржүүлэхийг зорьдог биз дээ. Тэгвэл ухаалаг төр уг нь сонгууль угтсан, масст таалагдах акц хийхээсээ илүү үндэсний бизнесүүдээ дэмжих, олшруулах хөрс суурийг бүрдүүлэх учиртай юм л даа. Мөн стратегийн орд гэх дэлхийд байхгүй утга учиргүй нэр томьёог би хувьдаа эсэргүүцдэг. Энэ цэвэр миний хувийн байр суурь шүү. Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь гэсэн босго тогтоосон нь үндсэн шалгуур гэж хуульчлагдсан байдаг. Гэтэл одоо дурын ордыг, тэр байтугай оросууд өөрсдөө “отвал” гэж нэрлээд үйлдвэрлэлийн нөөцөөс хасчихсан зүйлийг хүртэл стратеги гэж байгаад хатуу нөхцөл тулгаж байна. Монгол малчин хүн малаас хаях юм гэж байдаггүй гэж ярьдаг. Амьсгалаас бусдыг нь ашигладаг биз дээ. Энэ уламжлалт ухааныг уул уурхайд ашиглахын тулд үүсмэл ордыг дэмжих ёстой. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Америк хүртэл ордын хаягдлыг дахин боловсруулах, нөөц баялгийг сорчилж ашиглахгүй байх бодлогыг дэмжиж, тэдгээрт татварын асар их хөнгөлөлт үзүүлж байна шүү дээ.

Ингээд харахаар нэгэнт хөлөө олчихсон компаниуд аргагүйн эрхэнд төр засагтаа бууж өгч буй мэт боловч цаад утгаараа ирээдүйн шинэ бизнесүүдийн боломжийг хаасан, тэднийг хөлдөө чирсэн үзэгдэл боллоо.

Уул уурхайн салбар тэртэй тэргүй өндөр татвар төлдөг. Дээр нь бусад салбарт огт байдаггүй их дүнтэй роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Татварын бодит ачаалал дэлхийд хамгийн өндөр улс. Өрсөлдөх чадвар маш бага. Гэтэл ингэж популист маягаар айлгаад байвал ирээдүйд хөрөнгө оруулалт татарна. Ажлын байрууд устана. Залуус нэг бол Солонгост очиж ачаа зөөх, шал угаах эсвэл улс төрд орж хүний цүнх барихаас өөр сонголтгүй орчин хүлээж авч байна.

-Ингэхэд 60 хувийн өгөөж гэдгийг яаж тодорхойлж байгаа вэ. Орд эзэмшигч компаниудын зардлаа суутгасны дараах ашиг уу. Эсвэл татвар, төлбөр, зээлийн дараалалтай тооцох ашиг юм уу. Энд ашгийг тухайн компаниудын нягтлангууд тооцно гэсэн үг үү?

-Миний хувьд энэ талаар хэвлэлийн мэдээтэй л байна. Мэдээж хөрөнгө оруулагч ба Засгийн газар хоорондоо өрнөж буй хэлцэл тодорхой түвшинд нууц байгаа байх. Би тэр тохироо, санамж бичгийг үзээгүй тул хэлэх зүйл алга. Харин зүгээр олон улсын санхүүгийн байгууллагуудын жишгийг мэдэхийн хувьд өөрийн ойлголтоо хуваалцъя. Мега болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хувьд зөвхөн төслийн санхүүгийн дотоод өгөөж (IRR, NPV)-д тулгуурласан үнэлгээ хангалтгүй байдаг. Ийм орд нь улсын төсвийн орлого, валютын урсгал, макро эдийн засгийн тогтвортой байдал, бүс нутгийн хөгжил, байгаль орчин, нийгмийн зардал зэрэг олон түвшний нөлөөлөл үүсгэдэг. Ийм учраас өгөөжийг нь тооцохдоо гурван тулгуурт загварыг ашигладаг дэлхийн сайн жишиг бий. Энэ талаар Дэлхийн банк, Олон улсын валютын сангууд хүртэл судалгаа хийсэн байдаг. Тэдний хувьд, эхний тулгуур нь төслийн санхүүгийн үнэлгээ байдаг. Тухайн төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлж байх учиртай. Үүнд, татварын өмнөх болон дараах мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн бүтэц (өр, өмчийн харьцаа), зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь, хаалт болон нөхөн сэргээлтийн зардал, санхүүжилтийн жигнэсэн өртөг (WACC), NPV (цэвэр өнөөгийн үнэ цэнэ), IRR (дотоод өгөөжийн хувь), Payback peri­od (хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа), эрсдэлийн мэдрэмж ба сценариуд ордог.

Хоёр дахь тулгуур болох тулгын чулуу нь Засгийн газарт буюу улсын төсөвт оруулж буй хувь нэмэр байдаг. Үүнд, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти), Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ болон гаалийн тариф, суутгах татвар зэрэг орно. Ингэхдээ тогтворжуулалтын гэрээ, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох журам, нимгэн капиталжилтын дүрэм, шилжүүлгийн үнийн эрсдэл зэрэг тохируулгын хэрэгслүүдийг ашигладаг.

Гурав дахь буюу хамгийн чухал тулгуур бол үндэсний мөн орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр байдаг. Үүнд, валютын цэвэр урсгал, ДНБ-д оруулах шууд болон дам бодит хувь нэмэр, шууд ажлын байр, шууд бус ажлын байр, цалин, цалингийн нэмэгдэл, урамшуулал, ажил олгогчийн болон ажилтны төлдөг НДШ, дотоод худалдан авалт, дэд бүтцийн өгөөж, бүс нутгийн хөгжлийн нөлөө, кластерын үүсэлт, технологийн дамжуулалт, нутагшуулалт, нийгмийн сайн сайханд зарцуулж буй санхүүжилт зэргийг заавал харгалзан үздэг.

Хөрөнгө оруулагч бол төрийн дайсан биш. Тэд бол “ард түмэн” гэдэгтэй л ижил Монгол Улсын иргэд. Ардчилсан, эрх зүйт төр нь “ард түмэн”-ий талд орлоо гээд хөрөнгө оруулагчаа зоддог байж таарахгүй. Эхэлж төсөл хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай байх ёстой. Татвар төлбөрөө шударгаар өгдөг байх ёстой. Хамгийн гол нь ажлын байр бий болгож дотооддоо худалдан авалт хийдэг байх ёстой.

-Энэ 60 хувийн өгөөж хэрэгжлээ гэхэд ард түмний амьдралд яаж бодитоор мэдрэгдэх вэ. Монголын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх бол?

-Угаасаа л улсын төсөвт дээд зэргээр татвар төлбөр шилжүүлж байгаа. Ногдол ашигтай дүйцэхүйц нэмэгдэл төлбөр авлаа гэдэг нь тухайн компани дээр зардал эсвэл алдагдал нэмэгдэнэ гэсэн үг. Улсад очих татварын орлого буурна. Мөн эдийн засагт бүтээмж өсгөж, нэмүү өртөг бүтээж, эдийн засагт эргэлдэж байх учиртай мөнгө дарга ангийн тансаглалд, ялсан намын бүлэглэлд буюу нийгмийн эрх мэдэл бүхий цөөнхийн, бүлэглэлийн эрх ашигт л үйлчилнэ гэсэн үг. Ирээдүйн хөрөнгө оруулалтыг үргээснээрээ ажлын байрны хомсдол, төгрөгийн ханшийн сулрал, инфляци зэрэг муу муухай зүйлсийг өөгшүүлэх вий гэсэн болгоомжлол байна.

-Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ 60 хувь байхыг олон улсын жишигтэй харьцуулахад их үү, бага уу?

-Энд нэг зүйл хэлэхэд өгөөжийн 60 хувь гэж байгаа юм билээ. Тэрнээс биш компанийн 60 хувь биш байх. Тэгвэл дээрэм болно. Ер нь тэгээд 60 гэдэг нь их байлгүй яах вэ4. Канад, Австрали, Америк зэрэг улсуудад төр эзэмшихээс татгалздаг. Татвар төлөгчдийн мөнгийг эрсдэл ихтэй бизнес рүү оруулдаггүй. Тэнд төрийн эзэмшил тэгтэй тэнцэнэ. Чили, Норвеги зэрэг улсуудад төрийн эзэмшил бүхий компаниуд мэр сэр бий. Гэхдээ удирдлага нь цэвэр хувийн менежментээр хийгддэг. Татвар роялтигаа манайх шиг бохир орлогоос нь биш, харин ашгаас нь авдаг.

-Баялгийн 60 хувийн өгөөжийг ард түмэн 2030 оноос хүртэх боломж нээгдэнэ гэж байгаа. Энэ хугацаанд УИХ-ын сонгууль хоёр удаа явагдана. Бодит өгөөж нь ард түмэнд хүрэхгүй юм уу, дахин маргаан үүсвэл хариуцлагыг нь хэн үүрэх бол?

-Мэдээж өнөө хувийн хэвшил л хүлээж таарах байх даа...

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 6 цаг 45 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 7 цаг 35 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top