x

УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хуулийн төсөлд, “УИХ-ын дарга улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний УИХ-ын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” хэмээн тусгасан юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн тус төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг пүрэв гаргийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтыг явуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын 91 гишүүний 56 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулаад, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 42 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 1 цаг 43 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 1 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 1 цаг 56 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 4 цаг 27 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 4 цаг 29 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 4 цаг 31 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 4 цаг 33 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 6 цаг 16 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 6 цаг 17 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 6 цаг 23 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 23 мин Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 24 мин Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар орлуулах гээд байхгүйгээр бодит үр дүнг дээдлэн ажиллавал иргэдийн дэмжлэгийг авч чадна 6 цаг 24 мин "Orion" сансрын хөлөг Дэлхий рүү буцах замынхаа талд явж байна 6 цаг 27 мин Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ 6 цаг 28 мин "Барселона" шүүлттэй холбоотой гомдол гаргав 8 цаг 27 мин Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 27 мин Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 8 цаг 32 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг...
Top