x

Hello Kitty-гийн "ээж" Юко Ямагүчи 40 жилийн дараа халаагаа өгөхөөр боллоо

Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй "Hello Kitty" дүрийн загвар зохион бүтээгчээр 1980-аад оноос хойш ажилласан Юко Ямагүчи албан тушаалаа хүлээлгэн өгөх болсноо зарлалаа. "Sanrio" компанийн мэдээлснээр, алдарт дизайнерыг 2026 оны сүүлчээр ажлаа өгөхөд түүний халааг "Aya" гэх нууц нэрээр олонд танигдсан шинэ үеийн дизайнер авна гэж "The Japan Times" сонин уламжлав.

"Hello Kitty" дүрийг анх 1974 оны 11 дүгээр сарын 1-нд Японы дизайнер Юко Шимизү бүтээж байсан түүхтэй. Анх зоосны хэтэвчин дээр дүрслэгдэн гарч ирсэн энэхүү өхөөрдөм муурны дүр төрхийг Юко Ямагүчи 1980 оноос эхлэн үргэлжлүүлэн хөгжүүлж, өнөөдрийн бидний мэдэх дэлхийн хэмжээний брэнд болгоход гол үүргийг гүйцэтгэсэн юм. Өдгөө 71 нас хүрсэн тэрээр өөрийн шийдвэрээ "өртөөлөх уралдааны бамбарыг дараагийн үедээ дамжуулж буй хэрэг" хэмээн тайлбарлажээ.

Түүний удирдлага дор Hello Kitty зөвхөн хүүхдийн тоглоом төдийхөн байхаа больж, Adidas, Balenciaga зэрэг дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажилладаг загварын томоохон дүр төрх болж чадсан юм. Цаашид "Sanrio" компани үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь Warner Bros. Pictures Animation болон New Line Cinema студиудтэй хамтран бүтээж буй бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус киног 2028 оны 6 дугаар сарын 21-нд нээхээр төлөвлөсөн байна.

Мөн ирэх онд БНХАУ-д Hello Kitty-гийн сэдэвчилсэн шинэ парк үүд хаалгаа нээхээр хүлээгдэж байгаа нь уг дүрийн нэр хүнд шинэ дизайнерын гар дээр улам өсөх ирээдүйтэйг харуулж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top