x

Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ

Луврын музейн тасалбартай холбоотой луйврын сүлжээг илрүүлэх өргөн хүрээтэй ажиллагааг Францын цагдаа нар явуулсны дараа тус музейд 10 сая гаруй еврогийн хохирол учирсан болохыг Парисын прокурорын газар тогтоожээ.   

Энэ сарын 10-ны өдөр явуулсан ажиллагааны явцад музейн үүдэнд тасалбар шалгадаг хоёр ажилтан, жуулчны хэд хэдэн хөтөч болон луйврыг сүлжээг зохион байгуулагч нэг этгээдийг баривчилсан байна.

Эдгээр этгээд 20 хүнтэй жуулчдын бүлгийг зохион байгуулахдаа хүний тоог хэтрүүлж, Луврт нэвтрэх нэг тасалбарыг хоногт хэд хэдэн удаа олшруулан ашигладаг байжээ. Түүнээс гадна, жуулчдад, ялангуяа Хятадын иргэдэд албан ёсны кассаар тооцоо хийхгүйгээр музейд нэвтрэх, арай илүү үнэтэй “экскурс”-д хамрагдахыг санал болгодог байжээ. Мөн музейн ажилтнууд тасалбарыг шалгахгүйгээр нэвтрүүлснийхээ төлөө хахууль авдаг байв.

Харин Луврын захиргаа "жуулчны хөтчүүд хэт идэвхтэй ажиллах болсон, тасалбарын орлогод зөрүү гарах" болсныг анзаарчээ. Ингээд 2025 оны зургаадугаар сард шүүхээс “зохион байгуулалттай луйвар, мөнгө угаах, авлига” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөлтийн явцад сэжигтнүүдийн орон байранд хийсэн нэгжлэгээр 957 мянган еврог бэлнээр, мөн банкны дансан дахь 486 мянган евро болон хэд хэдэн автомашиныг хураан авсан байна.

Энэ бол дэлхийд алдартай Луврын музейд сүүлийн хэдэн сарын дотор гарсан хоёр дахь том гэмт хэрэг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард гэгээн цагаан өдрөөр тус музейгээс 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан билээ.

Одоогоор музей ердийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нэвтрэх цэгүүдэд хяналтыг чангатгажээ.    

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 19 цаг 14 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 19 цаг 17 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 19 цаг 20 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 19 цаг 22 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 19 цаг 32 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 19 цаг 40 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 23 цаг 11 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 11 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 23 цаг 12 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цаг 13 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 23 цаг 14 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 23 цаг 17 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 23 цаг 19 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Өчигдөр 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Өчигдөр 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Өчигдөр 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Өчигдөр 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Өчигдөр 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Бурхан Харвард руу нүүв Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл... Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Яармагийн авто замаас Арцатын зам хүртэл 350 метр шинэ зам б...
Top