x

BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна

К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BTS  дэлхийг тойрон хийх "Arirang" хэмээх шинэ аялан тоглолтынхоо нээлтийг БНСУ болон дэлхийн улс орнуудын кино театруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн "BigHit Music" агентлаг мэдэгдлээ.

Сөүл хотоос баруун хойд зүгт орших Гоян хотод энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд, Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 18-нд болох тоглолтуудыг дэлхийн 75 улсын 3 500 гаруй кино театрт зэрэг үзүүлэх ажээ. Цагийн зөрүүнээс шалтгаалан зарим бүс нутагт бага зэрэг хойшлуулж дамжуулна гэж компани мэдэгджээ.

Өмнөд Солонгост шууд дамжуулалтыг кино театрын томоохон сүлжээнүүд болох CGV, Lotte Cinema, Megabox зохион байгуулах бөгөөд тасалбарын захиалга энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ. 

Эдгээр тоглолт нь K-pop уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн том аялан тоглолтыг эхлүүлнэ гэж BigHit Music онцолжээ.  Тус хамтлаг нийт 34 хотод 82 тоглолт толилуулах бөгөөд Хойд Америк, Европт болох 41 тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дууссан, Гоян хот дахь тоглолтуудын тасалбар мөн зарагдаж дуусжээ.

BTS хамтлаг мөн АНУ-ын Тампа хотын Raymond James Stadium, Калифорни муж улсын Stanford Stadium, Арлингтон хотынAT&T Stadium, Германы Мюнхен хотын Allianz Arena зэрэг дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд бие даасан тоглолт хийсэн анхны Солонгос хамтлаг болно.

Мөн Лондоны хотын Tottenham Hotspur Stadium цэнгэлдэхэд долоодугаар сарын 6, 7-нд хоёр өдөр дараалан нийт 120 мянган үзэгчийн өмнө тоглох бөгөөд энэ нь үзэгчдийн тооны хувьд шинэ дээд амжилт болох юм.

Энэхүү аялан тоглолт нь хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний цомог “Arirang”-ын нээлтийн дараа болох бөгөөд цомог гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарах юм. Шинэ цомгийн нээлттэй холбогдуулан “BTS The City Arirang Seoul” гэдэг нэртэй соёлын цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1 хүртэл Сөүл хот даяар болно

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top