x

Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d'Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна.

Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ.

Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэнээс гадна УДБЭТ-ын тайзнаа тоглосон “Травиата” дуурийн гол дүрийг амилуулж, тоглолтоо хийсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа 1 цаг 35 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 36 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ 1 цаг 36 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ 1 цаг 37 мин ДХИС-ийн бүтцийг шинэчилж, удирдах албан тушаалын 21 орон тоог хаслаа 1 цаг 38 мин Халдварт өвчний улмаас нас барах эрсдэл таргалалттай шууд холбоотой болохыг тогтоожээ 3 цаг 57 мин Хадгийн өнгөний утга учир 4 цаг 10 мин “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд тодорлоо 4 цаг 13 мин Э.Ариунтунгалаг олимпын 10 км-ийн зайд 83 дугаар байрт орлоо 4 цаг 15 мин Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал томоохон хөрөнгө оруулагчдыг үргээж байна 5 цаг 36 мин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан машин хар хил рүү оржээ 5 цаг 59 мин Сургуулийн болон цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг “Аюулгүй сүлжээ” хөтөлбөр хэрэгжүүлнэ 6 цаг 4 мин Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ 6 цаг 4 мин БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав 6 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 6 цаг 51 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 20 цаг 32 мин АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 21 цаг 19 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 21 цаг 25 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 21 цаг 30 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 21 цаг 42 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ... Хиймэл оюуны хөрөнгө оруулалт технологийн компаниудын хувьца...
Top