x

Дээрэмдүүлээд ухаан оролгүй, осгож амиа алджээ

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: "Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус ноцтой осол гаргалаа. Ослын улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газар дээр үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Иргэд олон нийт хөдөө орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулна" гэв. 

Үргэлжлүүлэн ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ амралтын өдөр нийслэл Улаанбаатараас осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулсанаар гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2019 оны нэгдүгээр сарын 6-ны орой 23 цагийн орчимд “Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14-р гудамжны үзүүрт ухаангүй дээшээ харсан байдалтай хүн хэвтэж байна” гэх мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллахад Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай  “А” гэгч нь гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажилласнаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 24 цагийн дотор дайчлан баривчилахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг,  28 настай “Е” гэгч байсан. Тэрбээр амь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож унагаад утсыг нь авч, орхиод явсан нь тогтоогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 3 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top