x

Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2026.02.12) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистик, 2025 онд шүүгчдээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд танилцуулав.

 Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа, Мэдээллийн төвийн дарга Б.Баттүвшин, референт П.Ангарагсайхан, Н.Алтантүлхүүр, ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авснаас 176136 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс анхан шатны шүүх 2025 онд 228116 хэрэг, маргааныг хүлээн авснаас 167990 хэрэг, маргаан буюу 73.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 15712 хэрэг, иргэний 95408 хэрэг, захиргааны 2132 хэрэг, зөрчлийн 54738 хэрэг нийт 167990 хэргийг хянан шийдвэрлэж, 1641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 1030 хэргээр буюу 7.0 хувиар, иргэний хэрэг 21681 хэргээр буюу 29.4 хувиар, зөрчлийн хэрэг 9555 хэргээр буюу 21.1 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 304 хэргээр буюу 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2025 онд 9550 хэрэг хүлээн авснаас 7670 хэрэг буюу 80.3 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 2681 хэрэг, иргэний 3010 хэрэг, захиргааны 804 хэрэг, зөрчлийн 1175 хэрэг нийт 7670 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 70 хэргээр буюу 2.7 хувиар, иргэний хэрэг 36 хэргээр буюу 1.2 хувиар, зөрчлийн хэрэг 346 хэргээр буюу 41.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 5 хэргээр буюу 0.6 хувиар буурчээ.

 Хяналтын шатны шүүх 2025 онд 2872 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 476 хэрэг буюу 16.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 122 хэрэг, иргэний 236 хэрэг, захиргааны 118 хэрэг нийт 476 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22 хэргээр буюу 15.3 хувиар, иргэний хэрэг 85 хэргээр буюу 26.5 хувиар, захиргааны хэрэг 20 хэргээр буюу 14.5 хувиар тус тус буурсан дүн гарчээ.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс 2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд 7 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлсэн байна. Үүнээс хяналтын шатны шүүхийн 1, давж заалдах шатны шүүх 1, анхан шатны шүүх 5 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлжээ.

Нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэж, мэдүүлэгт дурдсан асуудал нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв.

Шүүхээс нэр бүхий этгээдийг өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор шүүгч болон шүүгчийн туслахад хахууль өгөхийг оролдож нөлөөлөхийг оролдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн нэр бүхий этгээдээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбогдуулан дайрч давшлан, зүй бус авирлах зэргээр нөлөөлөхийг оролдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 41 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 17 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 26 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 48 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 58 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 5 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 20 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top