x

​​​​​​​Б.Баатархүү: Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц, эд зүйл алга болоогүй

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэрэг гарах үед өмссөн байсан цамцыг нь сольсон гэх мэдээлэлд няцаалт хийлээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас хэрэгт авагдсан нотлох баримт, анх хэргийн газарт үзлэг хийгдсэнээс хойш одоог хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, алдагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хохирогч Ч-ийн өмсөж явсан хувцас хэрэглэл, эд зүйл алга болсон зүйл байхгүй.

Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд хэн нэгэн ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй.

Цагдаагийн байгууллагаас хэрэг шалгагдаж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Энэ хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй.

Хэргийг шалгах үйл явц дуусаагүй байхад хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, элдэв таамаг, худал мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах боломжтой.

Хохирогчдын зүгээс тавьж байгаа бүхий л санал хүсэлтүүдийг цагдаагийн байгууллагаас хүлээж авч, шалгалтуудыг явуулж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна” гэлээ 

Уг хэргийг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх аж.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц солигдоогүй гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 3 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top