Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тус ойг тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгалаа.
Яруу найрагч Р.Чойномыг алдаршуулах ажил 1990-ээд оноос өрнөж, шүлэг найргийг нь эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу”, “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ.
Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан”-г үүсгэн, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадмыг зохион байгуулж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагналыг нь гардуулж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.



