x

Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх юм. Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ахлах бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох албаны төлөөллүүд, төрийн бус байгууллагынхан орж буй. Ажлын хэсэг байгуулж буйтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хэллээ.

Тухайлбал, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшийг одооноос нийлүүлж, үр дүнг нь олон нийтэд таниулах хэрэгтэй. Мөн үнийг нь тодорхой болгож, худалдаалах цэгүүдээ оновчтой тодорхойлох ёстой” гэсэн бол Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Сайжруулсан түлшнээс худалдан авч, өөрийн сонгогдсон тойргуудад туршилт хийлгэсэн. Үр дүнтэй байна гээд иргэдээс худалдаанд гаргаач гэсэн санал олон ирүүлж байна. Тиймээс хэрэглээнд даруй нийлүүлэх шаардлагатай” гэв. Харин Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сайжруулсан түлшийг өнгөрсөн зун туршихад утаа хаялт нь бага ч асахдаа хүндрэлтэй байсан. Энэ мэтэд анхаарч, энд тэнд бус, тодорхой хэсэгт нүдэнд харагдахуйц туршилт хийж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Мөн үүнийхээ хажуугаар сууцны дулаан алдалтыг багасгах талаар анхаарах” гэв.

Тэргүүлэгч П.Баярхүү түлшийг борлуулахаар тодорхойлсон цэгүүдийн байрлал хэр оновчтой, түүнд нь хэдэн хүн ажиллах юм бэ гэдгийг судлах хэрэгтэйг онцолсон. Мөн өнгөрсөн онд баталсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын эргүүлээр ажиллуулах тогтоолын хэрэгжилтийг хангуулж, ажлын хэсгийнхэн үйл ажиллагаандаа татан оролцуулах ёстой гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулахаар холбогдох бүх албанаас ажил санаачилж байгаа. Үүний үр дүн иргэн бүрийн оролцооноос хамаарна. Тиймээс харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадвал агаарын бохирдол буурна.

Ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийн мэдээллийг иргэдэд хүргэж, хэрэглэх заавар өгөх хэрэгтэй. Хадгалах агуулах, түгээх цэгүүд хаана байх, одоо түлш худалдаж буй хүмүүсийг үүнд хэрхэн татан оролцуулах юм. Мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой. Түлш иргэдийн худалдан авах чадамжид нийцсэн үнэтэй байхад анхаарч, хэрэглээнд нь хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөтэй ажлаа уялдуулж, агаарын чанарын хяналтын байцаагч нарыг үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв. Эцэст нь, лабораторийн шинжилгээний хариу эргэлзээтэй, эсэхийг тодруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хадгалахаас илүүтэй түгээж, айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэхэд хэвшүүлэх нь чухал. Ажлын хэсгийнхэн 14 хоног тутам үйл ажиллагаагаа дүгнэх хэрэгтэй” гэсэн юм.

 “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн төлөвлөгөөг шинэчлэн батлав

Сонгинохайрхан дүүргийн нутагт, авто худалдааны төвийн 130 га талбайд бүтээн байгуулалт өрнүүлснээр өдгөө тэнд 72 байгууллага үйл ажиллагаа явуулж, 2500 орчим машин худалдахаар байршуулаад буй.Тэгвэл тус цогцолборыг шинэчлэн төлөвлөхөөр боллоо.

Шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөгөөр тэнд гаднаа 150 автомашины зогсоол, дотроо 700 лангуутай сэлбэг хэрэгсэл, авто эд анги борлуулах битүү зах, оношлогоо, авто дром, залуусын соёлын төв, төмөр замын ачиж, буулгах гаалийн хяналтын талбай, зорчигч тээврийн авто вокзал байгуулах нь. Үр дүнд нь ирэх 2022 онд 11 мянган ажлын байр бий болж, улсад 72 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх тооцоог холбогдох албаныхан хийжээ.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Шувуут нуур” экологи амралтын хүрээлэн байгуулах аж. Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд уг бүтээн байгуулалтыг дэмжсэн аж. Тэргүүлэгчид ил зогсоолын тоог анхны төлөвлөлтөөс цөөрүүлэхгүй байхыг үүрэг болгон хэсэгчилсэн төлөвлөлтийг баталлаа. Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдааны үеэр Тэргүүлэгчид Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь конторын зориулалттай 1449 ам метр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 3 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top