x

Г.Чимгээ: Миний охины хэргийг хаах гэж оролдож байна

Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран мэдээлэл хийлээ.

“Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан:

"Талийгаач охины талаар янз бүрийн мэдээллүүд гадуур явж байгаа учраас ар гэрийнхнийх нь зүгээс бодитой мэдээллийг өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, Боловсрол телевиз, MNTM нэвтрүүлгийн шүүгч нар, цагдаагийн байгууллага гээд тал талаас өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэг гарсан өдөр талийгаач 10 цагт гэрээсээ гараад 16 цагт нас барсан байдалтай олдсон байдаг. Хэргийн талаар охины лифтэнд сууж байгаагаас өөр нотлох баримт байхгүй. Маш бүрхэг байдлаар амиа алдсан хэрэг юм. Боловсрол телевизийн, шүүгч нарын мэдэгдлийг бидний зүгээс тусгайлан авч үзээд дараа нь мэдэгдэл гаргах болно" гэлээ.

Талийгаачийн ээж Г.Чимгээ: 

"Цагдаагийн байгууллагаас миний охины хэргийг хаах гэж оролдож байгаад гомдолтой байна. Охиныг минь амиа хорлосон болгох гэж янз бүрийн аргаар үзэж байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Яаж ч бодсон 20 см цонхоор амиа хорлох гэж үсрэх хүн биш. Болохгүй бол би өөрөө 11 давхараас үсэрч, ямар гэмтэл авахыг нь цагдаа, шүүх эмнэлэгт харуулах юмуу. Шүүх эмнэлэгт ч гомдож байна. Яагаад шинжилгээний хариуг худал гаргаж өгөөд байгаа юм. Миний охины футболкыг нь хүртэл сольчихсон байна лээ. Би хэзээ ч шүүх эмнэлгийн гаргасан шинжилгээний хариунд итгэхгүй.

Бас нэг зүйл байна. “MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийн ээж одоог хүртэл маанийн ерөөлийнхөө тухай тайлбар хийгээгүй. Тэмцээний үеэр миний охиныг дарамталж байсан гэдгийг охин минь хэлж байсан. Үргэлж янз бүрээр хараадаг, түүнийг харахаар айдаг гэж. Миний охин худал хэлэх хүн биш. Хэлэх гэснээ хэлчихдэг шудрага нээлттэй хүүхэд. Өнөөдөр Э.Одонтунгалаг америкт жаргаад явж байна. Гэтэл миний охин газар дор, хүйтэн хонгилд хэвтэж байна. Зүгээр байсан хүүхдийг минь яагаад ингэж байгаа юм.

Анх 16 настай байхаасаа эхэлж Ю.Нэмэхбаяртай үерхсэн. Өнөөдөр энэ хүн хаана байна. Солонгос явсан гэх сураг сонссон. Нэг ч удаа утсаар яриагүй. 49 хоногоор нь зул ч өргөөгүй. Цагдаагийн байгууллага Ю.Нэмэхбаярыг энэ хэрэгтэй холбоогүй гэж үзсэн. Энэ хүн яалт ч үгүй шижигтэн.

Би энэ Э.Одонтунгалаг, Ю.Нэмэхбаяр нартай хатуу хариуцлага тооцно. Амийг нь энэ хоёроос нэхнэ" гэлээ

Талийгаачийн үеэл дүү А.Лхамноржин: "Миний эгч өндөр боловсролтой, хүмүүжилтэй, зарчимч хүн. Би багаасаа эгчтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Цахим сүлжээгээр миний эгчийг хар тамхи татдаг, архи уудаг, биеэ үнэлдэг, хүмүүжлийн доголдолтой гэж гүтгэж байна. Огтхон ч ийм зүйл байхгүй" хэмээн хэлж байв. 

Мөн энэ хэргийг өмгөөлнө хэмээн хоёр сая төгрөгийн төлбөр авсан Ганбат, Тамир гэх өмгөөлөгчдийг хэрэг дээр огт ажиллаагүй хэмээн үзэж байгаа ар гэрийнхэн болон "Охидын түүх" ТББ-ын зүгээс тэднийг өмгөөллийн төлбөрийг буцааж өгөхийг шаардлаа. Тус мөнгөөр амиа алдсан охидын гэгээн дурсгалыг хүндэтгэн суварга босгоно гэв.

Талийгаачийн ээжийн хувьд сэтгэл санааны хямралд орсон хүнд байдалтай байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулахгүй хэмээгээд хэвлэлийн хурлаа дуусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.33.80)
    Nora avgaig shalga, hamag uchir terend baigaa
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 1 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 20 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top