x

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцар дахь “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр нэгдүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочилжээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж, Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг олон улсын тавцанд таниулах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, Чингис хааны болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэхэд чухал хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болж байгааг талууд энэ үеэр онцолсон байна.

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1-14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг онц сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэсийн 235 үзмэр дэлгэгдэж, орчин үеийн урлагийг түүхэн өвтэй холбон үзүүлж байгаагаараа үзэгчдийн анхаарлыг татаж байгааг музейн захиргаанаас мэдээлжээ.

1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей бөгөөд уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 3 цаг 13 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 3 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 3 цаг 15 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 3 цаг 16 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 3 цаг 17 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 3 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 3 цаг 20 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 6 цаг 20 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 6 цаг 20 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 6 цаг 21 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 8 цаг 19 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 8 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 8 цаг 23 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 8 цаг 23 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 24 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 8 цаг 25 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 8 цаг 33 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 10 цаг 3 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 10 цаг 4 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 10 цаг 6 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top