x

Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу-Дабид хэлэлцээ хийжээ

Орос, АНУ, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотод хэлэлцээ хийх үеэрээ асуудлыг шийдвэрлэх бүх боломжит арга зам, нөхцөлүүдийг хэлэлцсэн гэж Axios цахим хуудсанд АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжаас эш татан бичжээ.

“Бүх зүйлийг хэлэлцсэн. Аль ч тал асуудлыг хэлэлцэхээс зайлсхийгээгүй. Нэг ч асуудлыг орхилгүй хэлэлцсэн, хэн нэгнээ ч шахах шаардлагагүй байсан. Өрөөнд асар их хүндэтгэл мэдрэгдэж байсан, учир нь тэд үнэхээр шийдэл олохыг эрмэлзэж байлаа” гэж эх сурвалж ярьжээ.

Уулзалтын үеэр талууд газар нутаг, Запорожийн АЦС-ийг хянахтай холбоотой асуудлуудыг, түүнчлэн аль аль талаас хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна.

Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн гурван талт эхний уулзалт нэгдүгээр сарын 23-нд Абу-Дабид болсон юм. Уулзалтын хоёр дахь үе шат нэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд Оросын хэлэлцээний багийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков, Украины талыг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар ахлан оролцжээ. Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн дараагийн хэлэлцээг Абу-Дабид хоёрдугаар сарын 1-нд хийхээр товлосон тухай Reuters агентлаг АНУ-ын албаны хүний хэлснийг эш татан мэдээлжээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 46 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 54 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 3 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 28 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 48 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 58 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 3 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 24 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 11 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 55 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top