x

TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа

АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах зорилгоор хяналтын багц хувьцааг нь тус улсын хэд хэдэн том компани эзэмших хамтарсан компани байгуулснаа TikTok мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Д.Трампын 2025 оны есдүгээр сарын 25-нд гаргасан зарлигийн дагуу өнөөдөр TikTok USDS Joint Venture LLC хамтарсан компанийг байгууллаа” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Шинэ компанийн гол үүрэг нь АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах, алгоритм, программ хангамжийн аюулгүй байдлыг хангах, мөн Америкийн контентын экосистемийг хамгаалах явдал юм.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, компанид удирдах эрх бүхий гурван хөрөнгө оруулагч орсон нь “Silver Lake”, “Oracle”, “MGX” бөгөөд тус бүр 15 хувийг эзэмшиж байгаа ажээ. ByteDance-ийн хувьд хамтарсан компанийн хувьцааны 19.9 хувийг эзэмшсэн хэвээр үлдсэн байна. Түүнчлэн “Susquehanna”, “Dragoneer”, “DFO” зэрэг компаниуд, мөн Dell компанийн захирлын гэр бүл оржээ.

Өмнө нь “TikTok USDS”, “TikTok”, “Booz Allen Hamilton” зэрэг компаниудад ажиллаж байсан Адам Прессерийг хамтарсан компанийн ерөнхий захирлаар томилжээ. Захирлуудын зөвлөлд голдуу америкчууд багтсан бөгөөд тэд “TPG Global”, “Susquehanna International Group”, “Silver Lake”, “DXC Technology”, “Oracle”, “MGX” компаниудыг төлөөлж байгаа ажээ.

Дүн шинжилгээний “Sensor Tower” компанийн мэдээллээр, 2021, 2022 онд АНУ-д хамгийн их татагдсан аппликейшн болж байсан TikTok-ыг одоо 170 сая орчим хүн ашиглаж байгаа нь тус улсын хүн амын тал орчим хувьтай тэнцэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 13 цаг 17 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 13 цаг 18 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 13 цаг 21 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 13 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 13 цаг 22 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 23 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 13 цаг 24 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 13 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 14 цаг 0 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 15 цаг 29 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 15 цаг 31 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 15 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 15 цаг 33 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 15 цаг 33 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 15 цаг 34 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 15 цаг 36 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 15 цаг 37 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 17 цаг 40 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 17 цаг 41 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 17 цаг 42 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top