x

В.Зеленский: АНУ-тай аюулгүй байдлын баталгааны асуудлаар тохиролцоонд хүрлээ

АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамптай уулзсаныхаа дараа тэрбээр өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна.

В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын баталгааны талаарх сэдвийг “хаасан”, одоо талууд гарын үсгээ зураад, парламентууд руу илгээх ёстой гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ-ын оролцоогүйгээр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Үүний сацуу Украины зүүн бүс нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг дурдаад, уг асуудлыг АНУ-ын тусгай элч С.Уиткофф хэлэлцсэн гэдгийг нэмж хэлсэн байна.

Мөн өдөр Уиткофф мэдэгдэхдээ, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээ ахицтай байгаа бөгөөд Москва, Киевийн хооронд ганцхан асуудал үлдээд байна гэсэн боловч чухам юу болохыг хэлсэнгүй. Тэрбээр одоо Москвад ирээд байгаа юм.

Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг эзлээд буй Оросын тал Донбассыг бүрэн хяналтандаа авахыг зорьж байна. Харин Украин улс энэ шаардлагыг няцаасаар иржээ.

Сүүлийн хэдэн сарын турш Орос-Украины дайныг зогсоох асуудлаарх дипломат яриа хэлэлцээнүүд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд АНУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэлэлцэж байгаа юм.

Удахгүй АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират улсад эхэлнэ гэдгийг В.Зеленский зарлажээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.213)
    тэнэг новш улсаа ийм болгочихоод аюулгүй байдал гэж юугаа солиороод бгаа юм. өөрөө үхэж далд орооч!
    2026 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top