x

Камбожид луйврын скам төвүүдийг онилж, хүний наймааны золиосуудыг чөлөөлж байна

Сүүлийн өдрүүдэд хүний наймааны золиос болсон олон мянган хүн Камбож дахь луйврын скам төвүүдийг орхин явж байна.  

Гэмт хэрэгтнүүдийн байгуулсан эдгээр төвийг онилсон ажиллагаагаа Камбожийн эрх баригчид улам өргөжүүлж, долоо хоногийн өмнө бизнес эрхлэгч 50 настай Куонг Ли гэгчийг Камбожид баривчилжээ. Тэрбээр луйврын төвүүдийн талаар ВВС агентлагийн хийж байсан эрэн сурвалжлах нэвтрүүлгийн “гол баатар” юм.  

Эдгээр төв бол томоохон цогцолборууд бөгөөд интернэтээр дамжуулан танилцуулдаг луйврын схемүүдэд хүмүүсийг татан оролцуулдаг газар ажээ. Олон хүн өндөр цалин хөлс амласан луйварчдад хууртагдан скам төвүүдэд ирж, дэлхий даяарх гэнэн хүмүүсийн олон тэрбум долларыг залилан авах ажиллагаанд оролцдог байна.

Дээр дурдсан BBC Eye гэдэг эрэн сурвалжлах хөтөлбөрийн нэвтрүүлгийг 2023 оны гуравдугаарт сард Зүүн Өмнөд Азид цацжээ. Нэвтрүүлэгт үзүүлснээр, Куонг Ли нь рашаан сувиллын Сиануквиль гэдэг газарт скам төв байгуулж, бусад улсаас олон хүнийг хууран мэхлэх замаар авчирсныхаа дараа шөнө дөлөөр ажиллуулж, луйврын схемээ хэрэгжүүлж байжээ.

Тухайн оны дөрөвдүгээр сард Камбожийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дээрх цогцолбор нь Куонг Ли-гийн эзэмшилд байдаг болохыг баталсан байна. Гэвч түүнийг гэмт хэрэгт буруутгаж буйг үндэслэлгүй гэж үзжээ. Куонг Ли ч мөн өөрийг нь буруутгаж байгааг няцаасан байна.

Энэ хэрэг явдлын өмнөхөн буюу нэгдүгээр сарын эхээр Камбожийн эрх баригчид Чэн Жи гэгч бизнес эрхлэгчийг баривчлан Хятадын талд шилжүүлэн өгчээ. “Олон улсын томоохон синдикатын толгойлогч” гэгддэг түүнийг луйвар хийсэн болон бусад гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Жи баривчлагдсаны дараа олон зуун хүн скам төв болох Сиануквил дэх казиногоос явжээ. Тэдний дотор Индонезийн 1400 гаруй иргэд Пномпен хот дахь улсынхаа ЭСЯ-д тусламж хүсэн хандсан байна.  

Amnesty International олон улсын байгууллагын бүс нутаг хариуцсан захирал Монтсе Феррер ярихдаа, скам төвүүдээс суллагдсан олон мянган хүн Пномпений гудамжинд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа бөгөөд тэднийг өөр төвүүдэд элсүүлэх эрсдэл байна гэжээ.

Эдгээр төвд түгээмэл ашигладаг луйврын схем бол “гахай нядалгаа” буюу англиар pig butchering юм. Луйварчид цахимаар хэн нэгэнтэй харилцаа үүсгэж /олон тохиолдолд хайр дурлалын харилцаа/ итгэлийг нь бага багаар хүлээснийхээ дараа янз бүрийн шалтгаан тоочиж, мөнгө шилжүүлэхийг хүсдэг байна. Эхлээд бага хэмжээний мөнгө гуйж байснаа алгуур дасгасаар мөнгөний хэмжээ улам нэмэгддэг ажээ. Үүнээс улбаалан уг луйврын схемийн нэршил үүссэн байна. Өөрөөр хэлбэл, золиосоо бага багаар дасгасаар, өөрийн зорилгыг биелүүлсний дараа нядалгаанд илгээдэг ажээ.  

НҮБ-ын мэдээллийг үзвэл, 2023 онд цахим луйварт хууртагдсан хүмүүсийн алдсан мөнгөний хэмжээ дор хаяж 37 тэрбум долларт хүрсэн байна. Зөвхөн Камбожид гэхэд наад зах нь 100 мянга гаруй хүн скам төвүүдэд ажиллаж байна.   

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 57 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top