x

Сирид баривчлагдсан "Лалын улс"-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж байна

Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга хүртэлх тооны гишүүдийг Ирак руу шилжүүлж магадгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгджээ.

Эхний ээлжинд тус бүлэглэлийн 150 гишүүнийг Сирийн зүүн хойд нутгийн Хасака мужаас Ирак дахь “аюулгүй газрууд” руу шилжүүлсэн байна.

Баривчлагдсан террористуудыг шилжүүлэх болсны шалтгаан нь даваа гарагт Ирактай залгаа хилийн бүсэд орших Аль-Шаддади шоронгоос "Лалын улс"-ын гишүүд оргосон явдалд Сирийн ардчилсан хүчнүүд ба Сирийн засгийн газар харилцан бие биеэ буруутгасантай холбоотой ажээ.

Курдүүдээр удирдуулсан Сирийн ардчилсан хүчнүүд одоогоор "Лалын улс"-ын 9000 орчим гишүүн хоригдож буй 10 гаруй шоронг хяналтдаа байлгасаар байна.

"Лалын улс" бүлэглэл нь Иракт 2017 онд, Сирид 2019 онд ялагдсан боловч хоёр улсад халдлага үйлдсээр байгаа тул бүс нутагт аюул занал учруулсан хэвээр байгаа юм.

Сирид суугаа АНУ-ын Элчин сайд Том Бэррак мэдэгдэхдээ, "Лалын улс"-тай тэмцэхэд гүйцэтгэж ирсэн Сирийн ардчилсан хүчнүүдийн үүрэг “дуусгавар болсон, учир нь одоо Сирийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүргийг өөртөө хүлээж авахад бэлэн болсон” гэжээ.

Сирийн Гадаад хэргийн яам "Лалын улс"-ын хоригдлуудыг саатуулж буй газруудыг эрх баригчдад шилжүүлж буйг сайшаан хүлээн авч, үүнийг “аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал алхам” гэж нэрлэсэн байна.

Мөн Сирийн лагериудад одоогоор 24 мянга орчим хүн байсаар байгаа бөгөөд тэдний ихэнх нь "Лалын улс"-ын гишүүдийн эхнэр, хүүхдүүд ажээ. Тэдний 14 500 орчим нь сиричүүд, 3000 шахам нь иракчууд, мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирж тус бүлэглэлд нэгдсэн 6500 орчим хүн бий гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 57 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top