x

Apple дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндээр дахин тодров

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple компани дахин тэргүүлсэн тухай Brand Finance байгууллагын “Global 500-2026 оны дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэнд” тайланд дурджээ.

Apple брэндийн үнэлгээ 607.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны 574.5 тэрбум гэсэн үзүүлэлтийг давсан байна. Ингэснээр тус компани дэлхийн хэмжээнд брэндийн үнэлгээгээр тэргүүлэх байр сууриа хадгаллаа.

Жагсаалтын хоёрдугаарт 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр Microsoft бичигдсэн бол гуравдугаарт Google компани оржээ. Google-ийн брэндийн үнэлгээ 433.1 тэрбум ам.доллар болжээ. 2025 онд Microsoft-ийн үнэлгээ 461.1 орчим тэрбум ам.доллар, Google-ийнх 413 тэрбум ам.доллар байсан юм.

Хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн эхний аравт мөн Amazon (369.9 тэрбум ам.доллар), Nvidia (184.3 тэрбум ам.доллар), Хятадын TikTok (153.5 тэрбум ам.доллар), АНУ-ын жижиглэн худалдааны Walmart сүлжээ дэлгүүр (141 тэрбум ам.доллар), Өмнөд Солонгосын Samsung компани (119.2 тэрбум ам.доллар), Facebook (107 тэрбум ам.доллар) болон Хятадын State Grid компани (102.4 тэрбум ам.доллар) багтжээ.

Тайланд дурдсанаар, Global 500 жагсаалтад багтсан брэндүүдийн тоогоор АНУ тэргүүлсэн байна. Нийт 500 том брэндээс 192 нь Америкийнх ажээ. Дараагийн байруудад Хятад 68 брэндээрээ, Япон болон Франц тус бүр 33, Герман 26, Их Британи 25 брэндээрээ жагссан байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байсан хэдий ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн нийт үнэлгээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 хувиар өсөж, 10.4 их наяд ам.долларт хүрсэн байна.. Брэндүүдийн үнэлгээний өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс 3.2 хувиар илүү байна.

Дэлхийн брэндийн зах зээлийн 53.4 хувийг АНУ эзэлж, нийт үнэлгээ нь 5.5 их наяд ам.долларт хүрч байгааг тайланд онцолсон байна. Хятадын тухайд 15 хувь буюу 1.6 их наяд ам.доллар, Герман 5.6 хувь, Япон 4.7 хувь, Франц 4 хувийг тус тус эзэлжээ. Харин хамгийн бага хувийг Аргентин эзэлж байгаа бөгөөд тус улс ердөө 6 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий ганцхан брэндтэй байна.

Салбаруудаар нь авч үзвэл, хамгийн их хувийг нийт 1.3 их наяд ам.долларын үнэлгээтэй 79 брэнд бүхий банкны салбар эзэлжээ. Удаад нь медиа, электроник, интернэт ба программ хангамжийн компаниуд, мөн жижиглэн худалдааны салбарууд орж байна.

Жилийн хугацаанд брэндийн үнэ цэн нь хамгийн их өссөн компани бол Их Британийн "Revolut" гэдэг финтек компани бөгөөд тус компанийн брэндийн үнэлгээ 239 хувиар өсжээ. Харин Tesla компанийн брэндийн үнэлгээ 35.8 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top