x

АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ

АНУ-ын цэргүүд Карибын тэнгист газрын тос тээвэрлэгч дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ. Саатуулагдсан “Sagitta” хөлөг онгоц нь Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон хориотой бүсийг зөрчсөн гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлалаас /Southcom/ мэдээлсэн байна. Уг хөлөг онгоцыг саатуулах ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран явуулжээ. 

"Венесуэлээс гарч буй газрын тосыг зохих ёсоор, хууль ёсны дагуу нийлүүлэхийн тулд тууштай ажиллаж байна" гэж мэдэгдэлд онцолжээ. Southcom-ын мэдээллээр, уг ажиллагааны үеэр ямар нэг хэрэг явдал гараагүй байна.

Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг VesselFinder үйлчилгээний мэдээлснээр, Sagitta хөлөг онгоц нь Панамын далбаан дор явж байсан ба АНУ, Европын Холбоо болон Их Британийн хоригийн жагсаалтад багтсан байжээ. Харин MarineTraffic цахим хуудсанд мэдээлснээр, IMO дугаартай ижил нэртэй хөлөг онгоц Либери улсын далбаан дор явж байгаа аж.

Америкийн цэргийнхэн Венесуэлээс газрын тос экспортолж буй хөлөг онгоцуудыг хянах ажиллагааны хүрээнд хөлөг онгоцыг саатуулсан долоо дахь тохиолдол нь энэ болж байна.

Уг ажиллагааны явцад анх удаа энэ оны нэгдүгээр сарын 7-нд Оросын компанид харьяалагддаг Marinera (Bella 1) хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд уг хөлөг онгоц хоёр долоо хоногийн турш Америкийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаас зугтаж байжээ. Оросын тал энэхүү хөлөг онгоцыг саатуулсан явдлыг хүч хэрэглэсэн үйлдэл гэж мэдэгдсэн юм. Москвагаас мэдээлснээр, Вашингтон хөлгийн багийн хоёр орос иргэнийг суллахыг амласан боловч амлалтаа биелүүлээгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  нэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Венесуэлийн газрын тосны экспортын 70 орчим хувийг “сүүдрийн флот”-д харьяалагддаг  хөлөг онгоцууд тээвэрлэдэг ажээ.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 58 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 6 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 27 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 34 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 47 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top