x

Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил бүртгэжээ

Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 109,625 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 104,884 буюу 95.7 хувийг газар дээр нь, 549 буюу 0.5 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 971 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1213 шийдвэрийг хянаж, 51 буюу 4.2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 14 буюу 1.2 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 46 шийдвэрийг хянаж, 5 буюу 10.9 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 19 буюу 41.3 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 7 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 642,131,000 төгрөгийн хохирол учирснаас 164,416,000 төгрөгийн буюу 25.6 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 17,594,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 102,689 буюу 96.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1337 буюу 1.2 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 1/2 зөрчил 581 буюу 0.5 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 573 буюу 0.5 хувь, Танхайрах зөрчил 232 буюу 0.2 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 227 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 132 буюу 0.1 Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 123 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 9 цаг 6 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 9 цаг 12 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 9 цаг 25 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 9 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 9 цаг 44 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 9 цаг 59 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 10 цаг 5 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 10 цаг 20 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 12 цаг 36 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 14 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 14 цаг 47 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 40 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна Уржигдар 19 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Уржигдар 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Уржигдар 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Уржигдар 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Уржигдар 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг...
Top