Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хэвээр байна.
2026 оны 01-р сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр 41-46 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 35-40 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 29-34 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 38-40 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 22-ноос 2026 оны 01-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.



