x

Японы Ерөнхий сайд парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлав

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан гаригт тарааж, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сонгогчдод хандан өөрийг нь тус улсын удирдагчаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдэхийг уриалсан байна.

Төлөөлөгчдийн танхимыг тараах шийдвэр нь Засгийн газрын нэр хүндийн үзүүлэлт өндөр байгаа үед сонгууль явуулахад чиглэсэн, тодорхой үндэслэлгүй алхам гэдгийг шүүмжлэгчид мэдэгдэж байна. Түүнчлэн өвлийн улиралд гэнэт бүх нийтийн сонгууль явуулахаар болсон нь ялангуяа их цастай бүс нутгуудад шүүмжлэл дагуулжээ.

Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр парламентын хэлэлцүүлгүүд зогсонги байдалд орж, төсөв болон чухал хуулиудыг батлах явц хойшлох вий гэсэн болгоомжлол гарч байна. Үүнээс гадна сонгуулийн хугацаа хэт богино байгаа нь нэр дэвшигчдийн бодлогыг нухацтай үнэлж дүгнэх хугацааг сонгогчдод олгохгүй гэж үзэж байна.

Энэ оны парламентын ээлжит чуулганы нээлтийн өдөр парламентын доод танхимыг тараасны дараа сонгуулийн кампанит ажил нэгдүгээр сарын 27-ноос албан ёсоор эхэлнэ гэж Такаичи даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, энэхүү алхам нь засгийн газрын суурийг бэхжүүлэх зорилготой гэдгийг дурджээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 53 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 58 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 2 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 9 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 16 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 20 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 23 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 15 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top