x

Португалын Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна

Португалын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг тодруулахын тулд хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болжээ. Учир нь, Социалист намаас нэр дэвшигч Антониу Жозе Сегуру эхний шатны санал хураалтанд 31 хувийн санал, түүний өрсөлдөгч, барууны популист Chega намын дарга Андре Вентура 23,5 хувийн санал авсан байна.

Ийнхүү 1986 оноос хойш анх удаагаа нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас дараагийн санал хураалтыг хоёрдугаар сарын 8-нд явуулахаар товложээ.   

Удахгүй сонгогдох Португалын Ерөнхийлөгч өдийг хүртэл сунжирсаар буй улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд ажиллах шаардлагатай болж байна. Сүүлийн гурван жилд гурван удаа парламентын сонгууль болжээ.

Португалын Ерөнхийлөгч бэлгэ тэмдгийн шинжтэй үүрэг гүйцэтгэдэг боловч чамгүй эрхийг эдэлдэг. Тухайлбал,  парламентын баталсан хуульд хориг тавих, онцгой тохиолдолд парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах гэх мэт.

Сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгын дүнг үзвэл, барууны популист Андре Вентура ялах магадлал өндөр байжээ. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр голчлон цагаачлалын асуудлыг хөндөж байсан нь Португалын хувьд урьд өмнө нь ажиглагдаж байгаагүй үзэгдэл юм. Байгуулагдаад дөнгөж зургаан жил болж буй Вентурагийн нам парламентад эзэлдэг суудлынхаа тоогоор хоёр дахь том улс төрийн хүчин болжээ.

Өнөө үед цагаачлал бус харин орон сууцны зах зээлийн хямрал, үнийн өсөлт нь  португалчуудын санааг илүүтэй зовоож байна. Социалист намаас өрсөлдөж буй А.Ж.Сегуру мэдэгдэхдээ “хэт туйлшралыг ялж чадах цорын ганц нэр дэвшигч бол би” гээд ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг бүх португалчуудыг өөрийнх төлөө саналаа өгөхийг уриалжээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 56 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 0 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top