x

“MNTM” нэвтрүүлгийн продюссер Ч.Мядагмаа: Бид ч гэсэн хохирогч

“Mongolians next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хэргийн талаар өнөөдөр “Боловсрол суваг” телевизийнхэн болон нэвтрүүлгийн шүүгчид анх удаа мэдээлэл хийж, албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн энэ тухай “Mongolians next top model” нэвтрүүлэг маань албан ёсны эрхтэйгээр хийгддэг учраас бүх зүйл нь цаанаас ирсэн форматын дагуу явагддаг байгаа. Нэвтрүүлгийн үеэр охид нэг нэгэн рүүгээ дайрч, амиа хорлох хэмжээний хурцадмал байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Нэвтрүүлгийн багийнхан өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн болоод цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байсан гэдгийг мөн хэлмээр байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс нэвтрүүлгийн бүх бичлэгийг авахыг хүссэн. Бид бүх бичлэгээ өгсөн гэв.

Нэвтрүүлгийн шүүгч Нора: “Болсон явдалд маш их харамсч байна. Монголын загварын ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиосон. Хэрэг гарахад би Монголд байгаагүй. Ийм хэрэг явдал гарсныг сонсоод маш их цочирдож хүлээж авсан. Би тэр үед БНХАУ-д явж байсан. 49 хоног болохоос өмнөхөн Монголд ирсэн. Намайг байгаагүй ч шүүгч Энхболд болон нэвтрүүлгийн багийнхан, телевизийнхэн очиж эмгэнэл илэрхийлсэн. Гадуур буруу ташаа мэдээлэл их явж байна. Шүүгчид оролцогчдоосоо тусдаа байдаг. Тэдэнтэй холилдоод байдаггүй. Гэтэл хүмүүс хамт байсан юм шиг л хэлэх юм. Оролцогчдоо худалддаг, зуучилдаг гэх мэтээр ярьж байгаа нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Мөн Одонтунгалаг руу маш их дайрч байна. Одноо маань Чамиа шиг л нэвтрүүлгийн оролцогч. 18 хан настай, насаар талийгаачаас ч жаахан. Гэтэл түүн рүү дайрч, дарамталж байна. Хичээлдээ явж, гадуур ч гарч чадахгүй байгаа гэсэн. Хүмүүс загварын ертөнцийг маш муухайгаар төсөөлж байна. Бид нэгнээ захиалгаар алуулдаг, хар тамхи хэрэглэдэг, муу муухай зүйл хийдэг хүмүүс биш ээ.

Бид нар шилдэг оролцогчоо цаг бусаар алдсан. Үлдсэн дөрвөн найз нь үнэхээр сэтгэл санаа нь хүнд байдалд байгаа. Тиймээс та бүхнээс хүсэхэд худал мэдээлэлд битгий автаач ээ. Над руу хэдэн мянган дарамталсан мессеж ирж байна. Үхлийн хараалаар харааж байна. Би талийгаачийн төлөө үүнийг тоохгүй. Гэтэл 20 нас дөнгөж хүрч байгаа, хүрч амжаагүй, төлөвшөөгүй охид руу битгий дайрч доромжлооч ээ. Нэг оролцогчоо харамсалтайгаар алдчихаад байхад дахиад бусад оролцогчоо тийм байдалд хүргэмээргүй байна аа. Тиймээс үндэслэлгүй мэдээлэлд автаж, оролцогчид руу минь битгий дайрч давшаач ээ гэж хүсмээр байна гэлээ.

Харин нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсер Ч.Мядагмаа: Манай нэвтрүүлэг аравдугаар сарын 1-нд зураг авалт дууссан байсан. Одоо пиналын шат л байгаа. Энэ удаа нэвтрүүлгийн финалд гурван хүн үлдээгүй гэдгийг хэлмээр байна. Энэхүү үйл явдлаас үүдээд, талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ажил явдал дуусч, талийгаачийн ээжийн хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргаж байгаа. Талийгаачийн ээж бидэнд тэмдэглэлийн дэвтрийг нь үзүүлсэн. Тэнд “Миний хамгийн том мөрөөдөл дараагийн топ модель болох” гэж бичсэн байсан учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан.

Бид ч гэсэн хохирогч. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нэгэн адил цагдаагийн байгууллагын эцсийн дүгнэлтийг хүлээж байна. Мөн хүмүүс талийгаачийн дөрөв дэх дугаар дээр уйлж байсан дүрсийг хассан, Боловсрол телевизийнхэн дүрсээ монтажилж байна гэж байна. Үүн дээр тайлбар хийхэд Чамин-Эрдэнэ маань ӨМӨЗО-оос оролцсон Агру гэж оролцогчийг хасагдахад уйлсан. Түүнийг нас барчихсан байхад уйлж байгаа дүрсийг нь эмээ, ээжид нь үзүүлнэ гэдэг мэргэжлийн ёс зүй байтугай хүний ёсонд нийцэхгүй гэж үзсэн учраас бид энэ хэсгийг хассан гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 2 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 28 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 39 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 49 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 3 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 35 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 45 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top