x

Испанид хурдан галт тэрэг мөргөлдөж, 21 хүн амиа алджээ

Өчигдөр буюу ням гаригийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 30 хүний биеийн байдал маш хүнд байгаа тухай Испанийн Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Малага хотоос нийслэл Мадридын чиглэлд явж байсан Iryo компанийн галт тэрэг замаасаа гарч, хажуугийн замаар өмнөөс нь ирж явсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг хоёр галт тэргээр нийтдээ 400 хүн зорчиж явжээ.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес үүссэн нөхцөл байдлыг онцгойлон анхааралдаа авснаа мэдэгдсэн бол Испанийн эзэн хааны гэр бүлийнхэн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Ослоос амьд үлдсэн байж магадгүй хүмүүсийг аврагчид эрэн хайсаар байгаа бөгөөд мөргөлдөх үед хамгийн хүчтэй цохилтод өртсөн вагонууд дотор байсан хүмүүсээс хэд нь амьд үлдсэнийг тодорхойлох боломжгүй байгаа юм.

Кордова мужийн захирагч Адамус ослын газарт хамгийн түрүүнд ирсэн бөгөөд тэрбээр танигдахын аргагүй болтлоо зэрэмдэглэгдсэн зорчигчийн цогцсыг харснаа ярьсан байна. Мөн Малагагийн галт тэргэнд сууж явсан телевизийн RTVE сувгийн сэтгүүлч Сальвадор Хименес ярихдаа, хоёр галт тэрэг маш хүчтэй мөргөлдсөн тул газар хөдөлсөн мэт доргилт үүсжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 55 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 0 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 4 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 11 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 18 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 25 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 42 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 56 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top