x

Европ, Өмнөд Америкийн орнууд чөлөөт худалдааны гэрээ байгуулав

Европын Холбоо ба Өмнөд Америкийн дөрвөн улсын байгуулсан Меркосур эдийн засгийн холбооны хооронд өргөн хүрээтэй худалдааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа бямба гаригт Парагвайн нийслэл Асуньон хотод болов.

Уг баримт бичигт Европын Холбоо болон Меркосурын бүрэлдэхүүнд багтдаг Бразил, Аргентин, Парагвай, Уругвай улсуудын төлөөлөгчид гарын үсэг зурав. Ингэснээр Европын Холбоо /ЕХ/ болон Өмнөд Америкийн 27 улс дэлхийд томоохонд тооцогдох чөлөөт худалдааны бүсийг байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Европын зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар оролцсон байна. “Татварын оронд шударга худалдааг, өөрсдийгөө тусгаарлахын оронд үр дүнтэй удаан хугацааны түншлэлийг бид сонголоо” гэж фон дер Ляйен онцлон тэмдэглэлээ.

Гарын үсэг зурах ёслолд мөн Парагвай, Уругвай, Аргентин, Боливи, Панам улсуудын ерөнхийлөгч нар, Бразилын Гадаад хэргийн сайд оролцов.

Чөлөөт худалдааны гэрээг байгуулах асуудлаарх хэлэлцээ 2000 онд эхэлж, 25 жилийн турш үргэлжилжээ. Талууд удаан хугацааны туршид гэрээний нөхцлүүдийг тохиролцохоор ажиллаж, дэлхийн худалдаанд томоохон өөрчлөлтүүд гарч буй үед гэрээг боловсруулж бэлэн болгожээ. Энэхүү гэрээ нь Европ ба Өмнөд Америкийн улсуудын хооронд худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нэмэлт боломжуудыг нээн өгч байна.

Тодорхой хэлбэл, нийт 718 сая хүн амтай, 22.4 их наяд долларын ДНБ бүхий улс орнууд чөлөөт худалдааны бүсийг байгууллаа. Меркосур бол Аргентин, Уругвай, Парагвай, Бразил, Боливи гэсэн Өмнөд Америкийн улсуудыг нэгтгэдэг эдийн засгийн холбоо бөгөөд 300 сая хүн амтай, тус тивийн ДНБ-ий 75 гаруй хувийг бүрдүүлдэг.

Сануулахад, энэ сарын 9-ний өдөр Брюссельд  суугаа Европын Холбооны төлөөлөгчид удаан хэлэлцсэний эцэст уг хэлэлцээрийг дэмжсэнээр түүнийг эцэслэн батлах зам нээгдсэн юм. Хэлэлцээрийг батлахын тулд Европын Холбооны гишүүн 27 улсын 15 нь дэмжсэн санал өгөх шаардлагатай байв.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Өчигдөр 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Өчигдөр 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Өчигдөр 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top