x

АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-д амжилттай оролцжээ

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол сайхан бичигтэн” уралдаан олон улсын чанартай болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ жилийн тухайд БНХАУ, ОХУ, АНУ, зэрэг орны 25 оролцогч бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тусгай байр эзэлсэн юм. Түүний шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Конард гардан авлаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцав.

Тэрбээр “Манай яамнаас энэ жил гурван хүн энэхүү уралдаанд оролцсон юм. Тэд Монголын уламжлалт бичгийг сурахын тулд нэг жилээс илүү хугацаанд бэлтгэл хийсэн. Элчин сайд болон хоёр ажилтны хувьд бичих, хатгах зэрэг аргаар бүтээлээ хийхэд ойролцоогоор нэг сарын хугацаа зарцууллаа. Нэг бүтээлийг олон дахин засаж, дахин дахин туршиж илүү сайжруулахыг зорьсон тул багадаа нэг сар болдог юм билээ. Элчин сайд Ричард Буанган Монгол Улсад бараг гурван жил ажиллаж байгаа. Анх ирсэн цагаасаа л хэлний багш нартайгаа хамтран монгол хэл суралцаж ирсэн. Монгол бичгийг нэг жилээс илүү хугацаанд тууштай сурч байгаа юм. Тэр энэ уралдаанд оролцсондоо маш их баяртай байгаа. Анх эхэлж байсан үеэсээ хэчнээн их зүтгэл гаргасныг нь би сайн мэднэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд бичих ур чадвараа сайжруулах, илүү уян хатан, чөлөөтэй бичиж сурахын төлөө ихээхэн чармайлт гаргасан. Монгол хэлээр мэндчилгээ, энгийн бичвэрүүд бичиж чаддаг болж байгаа нь түүний хувьд том ахиц юм.

Тэр Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа, цаашлаад боломж гарвал хожим ч гэсэн монгол бичгээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа. Монгол бичиг маш хэцүү учраас энэ хэмжээнд сурч чадсандаа сэтгэл ханамж өндөр, бахархал төрсөн. Тиймээс энэхүү уралдаанд оролцохыг хүссэн. Энд маш өндөр түвшний чанартай бүтээл олон байна. Үнэндээ жинхэнэ утгаараа бүтээлүүдийг дэлгэжээ. Оролцогч бүрийн бүтээл өөр өөрийн онцлогтой. Нэг оролцогч бүсгүй зураг зурж, Монголын хээр тал, уулс, Говийн байгалийг дүрсэлж түүн дээрээ монгол бичгээр бичихэд нэг сар гаруй хугацаа зарцуулсан байна. Түүний хувьд зургаа зурчихаад дээр нь алдаа гаргахгүй бичнэ гэдэг маш их айдастай байсан болов уу” хэмээн ярилаа.

“Монголын сайхан бичигтэн” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 18-ныг хүртэл олны хүртээл болно. Тус үзэсгэлэнгээс Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангиллын шилдэг таван бүтээлийг дэлгэснийг үзэх боломжтой. АНУ-ын Элчин сайдын яамнаас оролцсон оролцогчдын бүтээлийг танилцуулъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top